Газар өмчлөлийн цахим системийн гуравдугаар ээлжийн бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээлэл, технологийн хэсгийн мэргэжилтэн Э.Энхцолмонтой ярилцлаа.
-Цахимаар газар өмчлүүлэх ажлын гуравдугаар ээлж эхлээд 14 хонож байна. Одоогоор хэчнээн иргэн газар өмчлөх хүсэлт илгээсэн бэ?
-Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Цахимаар газар өмчлөх ажлыг өнгөрсөн хугацаанд хоёр удаа зохион байгуулж, нийт 24766 иргэн газартай болсон. Энэ сарын 1-ний 12.00 цагт газар өмчлүүлэх ажлын гуравдугаар ээлжийн бүртгэлийг албан ёсоор эхлүүлсэн. Өнөөдөр /өчигдрийн/ байдлаар 11 байршилд 138632 иргэн газар өмчлөх хүсэлт илгээсэн байна.
-Цахим сисиемийн гуравдугаар ээлжид заасан газруудаас аль байршилд хүсэлт их ирж байна вэ?
-Энэ удаагийн газар өмчлөх ээлж нь олон байршлын сонголттой. Шинээр ес, өмнөх хоёр байршил хамаарч байна. Сонгинохайрхан дүүрэгт Шижирийн хөндий, Шижир уул, Баянзүрх, Улиастайн бага ам, Богдын давааны ам, Хан-Уул, Улаан овоотын хоёр хэсгийн байршил, Налайх дүүрэгт Нисэх хотхон, Багануур дүүрэгт Булаг- тай, Тарианбулагийн хоёрдугаар хэсэг Багахангай, Хангайн хөн- дийн нэг, хоёрдугаар хэсгийн байрш лууд багтаж байна. Тэгэхээр иргэд хүссэн байршилдаа газар өмчлөх хүсэлт илгээх боломжтой Сонгинохайрхан дүүргийн Шижирийн хөндийд л гэхэд 29042 Баянзүрх дүүргийн Бага улиастайн аманд 26251, Налайх дүүргийн Нисэх хотхонд 22538 иргэн газар өмчлөх хүсэлт илгээсэн байна.
-Газар өмчлөх нэг, хоёрдугаар ээлж нэлээн хэл ам дагуулсан. Өмчийн харилцааны газрын цахим сайт ажиллахгүй, бүртгэхгүй байна гэх гомдлыг иргэдийн зүгээс гаргаж байсан. Энэ удаад бүртгүүлэхэд ямар нэгэн хүндрэл тулгарч байна уу?
Нэгдүгээр ээлжийн газар өмчлөх ажлыг зохион байгуулж байхад сервер нэлээд ачаалалтай байсан. Таван сая гаруй хүн олон удаа хандах тохиолдол их байв. Тухайн үед серверийг цаг алдалгүй шинэчлэн ажилласан. Одоо бол гацах асуудал байхгүй.
-Энэ удаа хэчнээн иргэн газар өмчлөх эрхтэй болох вэ?
-13 мянган иргэн газар өмчлөх боломжтой. Гуравдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил маргаашийн 12.30 цагт албан ёсоор дуусгавар болно. Иргэд тэр хүртэл Өмчийн харилцааны газрын www.umch ub.gov.mn, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn сайтаар бүртгүүлэх боломжтой.
-Энэ удаагийн газар өмчлөх ажилд иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Ер нь цахим газар өмчлөлд иргэд идэвхтэй оролцож байгаа.
Цахим сонгон шалгаруулалтыг яаж явуулах вэ. Газар өмчлөх иргэдийг ямар хэлбэрээр хэрхэн сонгох бол. Энэ талаар тодруулна уу?
Газар өмчлөлийн программаар тухайн иргэнийг регистрийн дугаараар нь сонгон шалгаруулна.
-Цахимаар бүртгүүлээд сонгогдсон иргэд дараа нь ямар бичиг баримт бүрдүүлж хаана хандах ёстой вэ?
Хугацаа дууссаны дараа иргэдийн газар өмчлөх хүсэлтийг тусгай программ газрын нэгж талбарын тоогоор автомат үйлдлээр сонгоно. Үүний дараа хүсэлт гаргасан иргэний гар утас, цахим шуудангийн хаягаар сонгогдсон эсэхийг нь мэдээлж хариу өгнө. Хариу авсан иргэн ажлын арав хоногт багтаан тухайн дүүрэгтээ хандах ёстой Ингэхдээ өргөдөл, нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхийн хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар хүлээж авсан актаа бүрдүүлж өгөх юм. Хамгийн гол нь иргэд цахимаар хүсэлт илгээхдээ утасны дугаар болон -мэйл хаягаа заавал бичих хэрэгтэй.
- Автоматаар сонгогдож байгаа болоод ч тэр үү зарим хүний газар хазгай муруй, жалган дунд таарах тохиолдол байна. Ийм газар таарвал яах ёстой вэ?
Ерөнхий төлөвлөгөөний хэлтэс цахим бүртгэлийн газрын ерөнхий зураг төслийг нь гаргаж байгаа. Тийм болохоор газар нь амьдрах боломжгүй муу байвал үзүүлж харуулаад, өргөдөл гаргаад шийдүүлж болох эцсийн хувилбар бий.
Хоёрдугаар ээлжид цахимаар сонгогдож газартай болсон иргэд албан ёсоор газраа өмчлөөд авчихсан уу?
Иргэд бүрдүүлэх материалаа дүүргийнхээ газрын албандаа өгсөн. Газар өмчлөх захирамж шийдвэр нь эхнээсээ гарч байна.

С.ИЧИНХОРЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.