АМГ-ын тендерийн комиссынхон сонгон шалгаруулалтыг будлиантуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 25 секунд
АМГ-ын тендерийн комиссынхон сонгон шалгаруулалтыг будлиантуулжээ

АМГ-ын тендерийн комиссынхон сонгон шалгаруулалтыг будлиантуулжээ

uuree-darga-300x200Ашигт  малтмалын газар гэж хэл ам тасардаггүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх.  Засгийн газрын агентлаг атлаа өнгөрсөн 3 жил даргагүйгээр,  даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч  гэх албан тушаалтай хүн энэ байгууллагыг удирдсаар ирсэн. Одоо ч мөн удирдсаар байгаа ажээ. /ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу/

Даргын үүргийг орлон гүйцэтгэгч гэдэг нь угтаа  албан ёсны даргыг томилохоос өмнө тухайн ажил үүргийг түр хугацаанд гүйцэтгэнэ гэсэн утгатай. Гэтэл яг ийм нэртэйгээр 3 жил бүхэл бүтэн агентлагийг удирдахыг юу гэж ойлгох вэ? Ингэж асуухын  шалтгаан нь “түр орлон гүйцэтгэгч” гэх атлаа “бүр ажиллаад” байгааг ойлгоход бэрхтэй болоод байгаатай холбоотой. Уг нь орчин цагийн монгол хэлний “түр” гэдэг  үгээр “хэсэг хугацааг, нэгээс нөгөөд шилжих завсарын цагийг”  хэлдэг бол ардчилсан засгийн үед “түр орлон гүйцэтгэгч” гэсэн нэртэй дарга нар “бүрмөсөн ажилладаг” бололтой юм.

01Нэг харахаар дарга ч юм шиг, сайн ухвал даргын үүргийг түр орлоод байгаа ч юм шиг “сонин”хандлага Ашигт малтмалын газар гэх Засгийн газрын  агентлагийн удирдлагыг тойрчээ. Учир мэдэх хүмүүсийн ярихаар бол тус агентлагийн дарга нь Төрийн албаны  шалгалтанд тэнцсэн байх гол шалгууртай байдагч  энэ шалгуурыг давж чадаагүй хүнийг хууль зөрчин агентлагийн даргаар шууд томилж болохын улмаас “ийм хачин” нэр томъёотойгоор  агентлагийг удирдуулаад байна гэж хэлэх хүмүүс байна.

Мэдээжийн хэрэг дарга биш даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд  эрхэлж байгаа ажилдаа 100 хувь хариуцлага хүлээх нь юу бол…, болохгүй бол би  түр хариуцаж байсан…, би мэдэхгүй гээд “бухахад” түүнтэй хэрхэн хариуцлага тооцох вэ?

Ярих хэлэх бүрдээ “…холбогдох хуулийг хэрэгжүүлж ажиллан, ашигт малтмалын тендерийн сонгон шалгаруулалтыг  цахим болгож, нийтэд ил тод хэрэгжүүлж байгаа” гэх  АМГ-ын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа даргын  ам ажил хоёрын хооронд асар их зөрүү  байдаг гэдгийг  саяхны нэгэн үйл явдал гэрчилжээ.

Тус газрын тендерийн комиссынхон аж ахуйн нэгж компаниудын тендерийн  материалыг хүлээж авахдаа нугалаа гаргаж тендерт  оролцохоор бүтэн сарын турш бэлтгэж ирсэн материалыг журманд заасан зүйлийг бэлтгээгүй гэдэг шалтгаанаар буцаасан байна.

АТГ-аас 2015 оны 08 сарын 25-ний өдөр нийтэд хандан түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгжүүдэд саналаа нэг сарын хугацаанд буюу 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл авна гэж зарлажээ. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн аж ахуйн нэгжийн тендерийн  сонгон шалгаруулалтанд оролцохоор бүтэн сарын турш  цаг зав, хүч хөдөлмөрөө гарган материал бэлтгэж АМГ-д хандсан боловч  материалуудын хүлээн авалгүй хасжээ. Үүнийгээ тэд тайлбарлахдаа:

Нэгдүгээрт: 9 сарын 25-ны 17:00 цагаас өмнө амжаагүй гэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ  тендерт оролцохоор материалаа ирүүлсэн  аж ахуйн нэгжүүдийг тус өдрийн 15:00 цаг хүртэл хүлээлгэж байгаад  тендерийн комисс нэг  нэгээр нь  өрөөндөө дуудан материалыг нь хүлээж авахдаа зарим компаниудад 30 хүртэл минут зарцуулж байсан  бол заримд нь 1 минут ч хүрэхгүй хугацаанд  гаргаж байжээ. Ингэсээр 17:00 цаг болонгуут  материал хүлээн авах хцгацааг дууслаа хэмээн тендерийн комисс  хаалга барьжээ. Үүний улмаас 10 гаруй аж ахуйн нэгж АМГ-ын үүдийг өглөөнөөс орой болтол сахисан ч бэлтгэсэн тендерийн материалаа хүлээлгэн өгч чадаагүй байна.

IMG

АМГ-ын тендерийн комиссын энэ үйлдлийн цаана хувийн ашиг сонирхол нуугдаж байгаа, мөн  комиссын зүгээс “урьдаас дэмжих ёстой” аж ахуйн нэгжүүдийн материалыг авах, бусдын нь материалыг ямар нэг аргаар хүлээн авахгүй байх арга замыг аль эртнээс төлөвлөсөн гэж хардах  үндэслэлийг буй болгоод байна. Тиймгүйсэн бол   бүтэн өдөржин  тендерийн комиссын үүдийг сахисан аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээж авахдаа заримд нь удаан, заримд нь түргэн зэргээр ялгавартай ханддагийн шалтгаан юу байхсан билээ.

Хоёрдугаарт: Зарим аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах журмын дагуу материалаа бүрдүүлээгүй гэж хасжээ.

Харамсалтай нь тэд ийм шийдвэр гаргахаасаа өмнө АМГ-ын цахим хуудсанд байгаа өмнөх  журмаа шинэ журмаараа солиогүй гэдгээ таг мартсан бололтой. Иргэд аж ахуйн нэгжийн хувьд тендерт оролцох  урилгын 5-рт заасны дагуу “Уул уурхайн сайдын 2015 оны 10-р тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ” гэсэн атлаа энэ журмын дагуу бүрдүүлээд очсон аж ахуйн нэгж, компаниас дээрх журамд зааснаас илүү зүйл шаардан, журмын дагуу бэлтгээд очсон тендерийн материалыг нь хүлээж авахаас татгалзсан байна. АМГ-ын Кадастрын албаны ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжав нарын оролцсон тендерийн комиссын  энэ шийдвэр нь өөрөө аж ахуйн нэгжүүдээс хууль журамд зааснаас илүү зүйл шаардсан үйлдэл болж байгаа юм. Дээр нь төрийн албан хаагчдын мэдлэг чадвар дутуу дулимаг,  албан бичгийн уялдаа муутай, албан бичигт заасан журмаа мэддэггүй гэдгийг  тодорхой харуулж байна.

Хэрвээ өөр журмаар сонгон шалгаруулалтыг явуулах байсан юм бол нийтэд зарласан тендерийн урилгадаа тусгах,  АМГ-ын цахим хуудсан дээрээ энэ талаарх залруулга гаргах, шинэчилсэн журмыг мөрдөх болсон тухай мэдээллийг түгээх, шинээр батлагдсан журмаа цахим хуудсандаа оруулах ёстой байсан гэдгээ тэд ухаарах сөхөөгүй болтлоо “улайрсан” байх юм.  Ингэж хэлэхийн шалтгаан нь магадгүй тендерийн комисын зарим гишүүд тус сонгон шалгаруулалтанд оролцож байгаа тодорхой, нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй урьдаас тохиролцсон, авлига авсны улмаас ямар ч аргаар хамаагүй тендерийг тэдэнд авч өгөхөөр зорьж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.

“Дээрх нь суудлаа олохгүй бол доорхи нь гүйдлээ олохгүй” гэдгийг үлгэрээр АМГ-ын даргын Үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа даргын албатууд өөр өөрийн местэн дээрээ  иймэрхү хандлагатай ажил хийж байна. Тэд төрийн ажлыг хууль журмын дагуу хийх биш  “даргынхаа” нэгэн адил “үүрэг гүйцэтгэгч” төдий ажиллаж байгаад дургүйцэх хүмүүс болон байна.

Д.Үүрийнтуяа  дарга та дээрх будлиан хутгасан сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрийг  цуцлан, шударга ёс, ил тод нээлттэй байдалд үндэслэсэн сонгон шалгаруулалтыг дахин явуулна гэдэгт олон аж ахуйн нэгжүүд харж байна.

Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид таньд хандаж хэлэхэд  танай салбарын бодлого үйл ажиллагааг “албатууд” чинь иймэрхүү байдлаар л хэрэгжүүлж байна.  Ийм нөхцөл байдал дунд  бид  уул уурхай, ашигт малтмалын  салбарт гадны хөрөнгө оруулалтыг татна гэдэг  юу л бол доо.

Ц.Мөнх

Эх сурвалж: www.TODAY.mn
БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна
БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.