Сонгуульд нэг гараанаас оролцох боломж нээгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 33 секунд
Сонгуульд нэг гараанаас оролцох боломж нээгдэнэ

Сонгуульд нэг гараанаас оролцох боломж нээгдэнэ

УИХ дахь Тєрийн байгуулал­­тын байнгын хорооны єчигд­­рийн хурал­­­даанаар ирэх сонгуульд оролцогчид нэг гараанаас зэрэг хєдлєх боломж нээгдэв бололтой. Учир нь тус байнгын хороогоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зvйлийн 26.6 дахь хэсэг Vндсэн хуулийн холбогдох заалтыг зєрчсєн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Vндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дvгнэлтийг хэлэлцсэн юм.

Энэхvv 12 дугаар дvгнэлт нь УИХ дахь намын бvлгvvдийн дунд vндсэндээ хэрvvлийн алим vvсгээд байсан билээ. 
Тvvгээр ч зогсохгvй дээрх дvгнэлтийг УИХ дахь МАН-ын бvлгийн зvгээс “Vндсэн хуулийн цэц сvvлийн vед захиалгатай, улстєрийн зорилготой дvгнэлтvvд гаргадаг боллоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зvйлийн 26.6 дахь хэсэгт "Улстєрийн албан хаагчаас бусад тєрийн албан хаагч, тєрийн болон орон нутгийн ємчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишvvнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдvгээр сарын 1-ний єдрєєс ємнє тєрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чєлєєлєгдсєн байна" гэж заасан байдаг. Гэтэл Vндсэн хуулийн Цэцээс энэхvv хуулийн заалтыг 2015 оны есдvгээр сарын 30-ны єдрєєс эхлэн тvдгэлзvvлэхээр болсон байна. Єєрєєр хэлбэл, тєрийн бvх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдvгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа тvдгэлзэхгvйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм.” гэж vзэн, бvр хvлээж авах боломжгvй гэдгээ зарлаад байсан. Харин “Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй, бvлээн усаар угаавал хиргvй” гэдэгчлэн єчигдєр болсон хуралдаанаар байнгын хорооны гишvvд нэгдсэн дvгнэлтэд хvрч, санал хураалт явуулахад гишvvдийн 72.7 хувь нь Vндсэн хуулийн цэцийн 12 дугаар дvгнэлтийг хvлээн зєвшєєрєх боломжгvй гэжээ. Vндсэн хуулийн Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зvйлийн 26.6 дахь хэсэг Vндсэн хуулийн Нэгдvгээр зvйлийн 2, Арвандєрєвдvгээр зvйлийн 2 дахь хэсэг, Арванзургадугаар зvйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг тус тус зєрчсєн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж дээрх дvгнэлтийг гаргасан байдаг. 

Vндсэн хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр А.Бакей гишvvн оролцсон бєгєєд тэрбээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зvйлийн 26.6 дахь хэсэгт тєрийн албан хаагч нь улс тєрийн сонгуульд оролцож єрсєлдєхєєр бол тєрийн алба болон ажил, албан тушаалаасаа чєлєєлєгдєх шаардлагыг бий болгосон нь улс тєрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцvv нєхцєлд, шударгаар єрсєлдєх боломжийг бvрдvvлэх, тєрийн алба улс тєрєєс ангид байх зарчмыг хэрэгжvvлэх хууль ёсны зорилгод тулгуурласан. Нєгєє талаас тєрийн алба мэргэшсэн, тасралтгvй, тогтвортой байх нєхцєлийг тєр бvрдvvлэх ёстойг харгалзан vзсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зvйлийн 26.6 дахь хэсэгт заасан шаардлага нь агуулгаараа сонгогдох эрхийн хязгаарлалт биш юм. Тєрийн албан хаагч нь улстєрийн сонгуульд нэрээ дэвшvvлэн оролцохоор бол Vндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хууль ёсны зорилгыг ханган биелvvлэхтэй уялдан тухайн нэр дэвшигчид тавигдаж байгаа нэмэлт болзол, шаардлага юм. Хуулийн заалтаар иргэний тэр дундаа тєрийн албан хаагчийн Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхийг хязгаарласан шууд болон шууд бус ямарваа хориг, хязгаарыг бий болгоогvй. Тєрийн жинхэнэ албанаас улс тєрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хvний Vндсэн хуулиар олгогдсон ажил, мэргэжпээ чєлєєтэй сонгох эрхийнхээ дагуу хийж байгаа ухамсарт vйлдэл мєн бєгєєд тvvнд нєлєєлєх, эсхvл тvvнийг ямарваа хэлбэрээр хязгаарлан хуульчлах нь єєрєє Vндсэн хуулийн суурь зарчим, vнэт зvйлсээс ухарсан алхам болно гэдгийг тайлбарласан. Харин сонгуульд оролцож ялагдсан тєрийн албан хаагчийн хувьд тvvнийг тєрийн албанд буцаан авах нєхцєл, журмыг тогтоосон эрх зvйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байж болохыг дурдсан” хэмээн байнгын хорооны гишvvдэд ч тайлбарлаж байсан юм. Харин Цэцийн дvгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишvvн Су.Батболд цэцийн дvгнэлтийг хvлээж аваад тєрийн vйлчилгээний албан хаагчдын сонгуульд нэр дэвших эрхийг нээж єгєхєд чиглэсэн зохицуулалтыг хуульд тусгах нь зvйтэй гэдэг санал хэлсэн бол М.Энхболд, Д.Лvндээжанцан, Н.Энхболд нарын гишvvд энэ заалт нь Vндсэн хуультай зєрчилдєєгvй тул цэцийн дvгнэлтийг хvлээж авах боломжгvй гэдгээ илэрхийлж байв. 

Мєн УИХ-ын гишvvн Х.Тэмvvжин Vндсэн хуулийн Цэц хууль тогтоодог болсны нэг илрэл нь энэ дvгнэлт юм. Vндсэн хуулийн зєрчлийн бус, харин хууль тогтоох эрх мэдлийн асуудлыг Цэц шийдэж байгаа нь буруу. Цэцэд маргаан vvсгэсэн энэ заалт нь бодлогын сонголтын асуудал болохоос биш Vндсэн хуулийн зєрчлийн асуудал биш юм. Иймээс Цэцийн дvгнэлтийг хvлээн авах боломжгvй гэв. Vндсэндээ гишvvд аливаа асуудал Vндсэн хуулийн Цэцээс эхлэлтэй буюу хэмжээ хязгаараа хэт давуулж байна хэмээх шvvмжлэлийг тавьж байсан юм. Єєрєєр хэлбэл Цэцэд олонх буюу эрх барьж буй нам захиалга єгєєгvй гэдгийг энэ хуралдаанаас харж болохоор байлаа.

Эх сурвалж:

Монголын жүдоч Саиед Моллай алтан медалийн төлөө барилдахаар боллоо
Монголын жүдоч Саиед Моллай алтан медалийн төлөө барилдахаар боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.