Монголын уншигчид яг л "сериал алуурчин" шиг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
Монголын уншигчид яг л “сериал алуурчин“ шиг

Монголын уншигчид яг л “сериал алуурчин“ шиг

2004-2005 онд монголын шинэ үеийн хэвлэмэл сэтгүүлүүд дөнгөж гарч эхэлсэн цагаас эхлээд уншигчдын хатуу хүсэл, эрэлтийг дааж чадаагүй хэдэн зуун сэтгүүл зах зээлийн өрсөлдөөнд "амь үрэгджээ".

 

Энэ тэмцэл дунд амжилттай яваа цөөн хэдэн сэтгүүл байгааг дурдвал Соронз, Гранд, ТВ инфо болон зоонууд юм. Харин хэчнээн хичээгээд, гадаадын нэртэй брэнд сэтгүүл оруулж ирээд ч яваагүй нэрс дэндүү урт үргэлжилэнэ.

 

Уншигчид National Geographic Mongolia-г санхүүгийн чадамжгүй болгож, цааш харуулсан хэрнээ Cosmopolitiaon-ыг арай ч нэг амь тавиулчихгүй байлгаад байгаа юм. Эндээс нийгэмд шинжлэх ухааны мэдлэг биш секс сонирхол илүү хэрэгтэй байгаа гэдэг нь харагдана. Соронз, Грандын тухай бол ярилтгүй. Тэдний зурагчид гадаа хүн отож байгаад, гялс хэдэн зураг дарчихаад, дараа нь "бай" болсон олны танил хүнийхээ хамгийн ойр тойрны хүмүүсээс үг унагааж, нэг ёсондоо урвуулж байгаад балбаж гарна. Тэгэхдээ Соронзын худалдан авагчид нь дандаа тэргүүлэх зэргийн хөрөнгөтэй, ажил үйлстэй, 40-с дээш насныхан байгаа харагддаг.

 

Uptown, Гялбаа, Insider, Citynight, 976 гээд хэчнээн ч олон сэтгүүл "Монголын уншигчдыг тэргүүлнэ" гэсэн зорилготой гарч ирээд унасныг тоолж барахгүй. Ихэнх сэтгүүл 2-3 дугаар гаргаад л дампуурдаг уламжлалтай. Харин өчигдөр бүр харамсалтай мэдээ сонслоо. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 11 жил болсон Гоодаль сэтгүүл сүүлийн дугаараа гаргаад тодорхойгүй хугацаагаар завсарлаж байгаа юм байна. Хэрэв тийм бол, Гоодаль завсарлага авснаар өнөө олон загварын чиглэлийн зурагчид, моделиуд одоо хаана, ямар сэтгүүлд зориулж шинэ уран бүтээл хийх болж байна вэ? ХХI зууны хэт орчин үеийн монголд загварын чиг хандлагатай цаасан сэтгүүл үлдсэнгүй.

 

Хошин шогийг урлаг гэж ойлгодог, хов живийг мэдээлэл гэж үздэг, секс зөвлөгөөг загварын сэтгүүл гэж хардаг монголын уншигчид дунд цаасан хэвлэлийнхэнд орон зай олдохгүй нь дээ. Саяхан Форбес дампуурлын ирмэг хүрээд зарагдаж, түр амь тариа хийлгэсэн. Гэрэг сэтгүүл үнэгүй, цахим болж өөрчлөгдсөн. Дараа нь хэний ээлж ирэх вэ гэвэл ээлжлэх тогтмол цаасан сэтгүүл бараг л алга.

Тэгвэл яагаад сэтгүүлүүд дампуураад байгаа юм бол оо? Тэд муу юм бичээд, муу зураг авч, муу дизайн хийсэн болоод явахгүй байна уу? Эсвэл агуулга нь уншигчдаа байлдан дагуулж чадахгүй байна уу. Үгүй бол интернэт орон зайн тэлэлтэд угаасаа л түрэгдэх зүй тогтолтой юм болов уу?

 

Ямартаа ч миний мэдэх бүх л сэтгүүлийн хамт олон шар мэдээний сэтгүүлүүдээс илүү их хөдөлмөрлөж, сэтгэл гаргаж, хөрөнгө зарцуулсан нь үнэн юм. Харин хэрэглэгчид зүгээр л хардаг. Ихэнхи нь уншдаггүй, үзчихээд өнгөрдөг. Өөрөө хэзээ ч хийж чадахгүй зүйлээ мэдэмхийрч, шууд шүүмжилдэг. Бас бүхнийг үнэгүй авч байхыг хүсдэг. Тэгэхдээ "Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг" гэж үг бий. Орчин үеийн хэт үнэгүй цахим мэдээлэл хариуцлагатай байж чадна гэдэг нь эргэлзээтэй л юм.

 

Эх сурвалж: facebook.com /Чинбат Ж./

 
 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.

Х.Булгантуяа: Цалингийн дүн, олон жил НДШ төлсөн эсэхээс хамаарч иргэн бүрийн тэтгэврийн хэмжээ өөр байдаг
Х.Булгантуяа: Цалингийн дүн, олон жил НДШ төлсөн эсэхээс хамаарч иргэн бүрийн тэтгэврийн хэмжээ өөр байдаг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.