Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 24 секунд
Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой

Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд 4.3 тэрбум ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Оюу толгойн ордод Монгол улсын эрх ашгийг хохироосон Дубайн гэрээг цуцлах тухай яригдах боллоо. Энэ талаар Засгийн газартай хэлэлцээ хийхээр Монголд ирээд буй Рио тинто Компаний Зэсийн группын захирал Б.Болд ч “уг гэрээг цуцлах боломжтой” гэж ярьсан. Нэгэнт хэрэгжсэн гэрээг цуцлахаар түүний учруулсан хор холбогдлыг нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулан дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас 4.3 тэрбум ам долларын зээлийг Оюу толгой компаний нэр дээр Рио тинто компани өөрийн дансандаа авсан. Энэхүү зээлийг авсанаар манай улсын авах ноогдол ашиг 2048 он хүртэл хойшлогдох болсон юм. Төслийн хэрэгжилтийн сүүлийн шатанд 2051 он гэхэд манай улсад 22.4 тэрбум ам долларын өр үлдэх бөгөөд энэ нь дээрх зээлтэй шууд холбоотой болно. Сүүлийн үед хэрэгжээд дуусаж байгаа Дубайн гэрээг цуцлах тухай хоёр талаас ярих болсон. Тодруулбал, хэрэгжээд дууссан гэрээг цуцлах тухай ярьж байна. Тэгбэл хор холбогдол үр дагаварыг нь яах вэ, тодруулбал, шаардлагагүй шахуу авсан 4.3 тэрбум ам долларын зээл хамт цуцлагдах уу гэдэг асуудал гарч байна. Оюу толгой компани бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулаад явахад зээл авахгүйгээр борлуулалтын орлогоос үлдэх мөнгөн хөрөнгөөрөө далд уурхайн хөрөнгө оруулалтаа хийгээд явах бүрэн боломж байсан гэж манай эдийн засагчид тооцож гаргасан. Тухайлбал, Оюу толгой компани үйл ажиллагаа эхлээд 2013 онд 161 сая ам доллар, 2014 онд 482 сая ам доллар, 2015 онд 433 сая ам долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй гарч байсан нь өөрийн үйл ажиллагааны орлогоороо далд уурхайн бүтээн байгуулалтаа хийгээд явах боломж бүрэн байсныг харуулж байна. Гэтэл тус компани Дубайн гэрээ байгуулсанаас хойш зээл төлж ашиггүй ажиллах болсон байна. Үүнээс Рио тинто компани Оюу толгойг барьцаалж өөртөө зээл авч ашиглачихаад Оюу толгой компаний мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг зээлийн төлбөр нэрээр авчихаад буцааж Оюу толгой компанид зээлээд байгаа юм биш үү гэсэн хардлага төрөхөөр байна.

Хэрэв Дубайн гэрээг цуцлагдсан тохиолдолд доорх Монгол улсын эрх ашгийг хохироосон гэрээний заалтууд мөн адил  хүчингүй болгох ёстой. Ялангуяа уг гэрээгээр Рио тинто хувь нийлүүлэгчийн зээлийн өрд тооцож авсан 4.3 тэрб. ам долларын зээлийг хүчингүй болгох ёстой. Ингэж байж Монгол улс баялгаасаа ноогдол ашгаа хүртэх нөхцөл бүрдэнэ.

Tumen.mn

В.Путины айлчлалаас үлдэх бодит зүйл
В.Путины айлчлалаас үлдэх бодит зүйл
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.