МАНАЙ УЛС ЖУУЛЧИД ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 43 секунд
МАНАЙ УЛС ЖУУЛЧИД ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ

МАНАЙ УЛС ЖУУЛЧИД ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН ҮҮ

Б.НАМУУНТАМИР

Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын сөрөг нөлөө аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр нөлөөлж байгаа. Цар тахал хумигдаж, вакцинжуулалт эрчимжихийн хэрээр дэлхий нийтээр маскгүй зуныг хүсч байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар аялал жуулчлалын салбар цар тахлын дараа 2019 оны түвшиндээ эргэн очиход 2.5-4 жилийн хугацаа шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР 2.2 ТЭРБУМ АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН

2020 оны турш нийслэлийн эдийн засаг аялал жуулчлалын салбараас олох байсан гадаадын жуулчдаас шууд олох 469 тэрбум 654 сая төгрөгийн шууд алдагдал, харин аялал жуулчлалын нийт салбараас хоёр их наяд 254 тэрбум 649 сая шууд бус алдагдал хүлээжээ. 

БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Манай улс 2019 онд 570 мянган жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлж, жуулчдын тоо түүхэн дэх хамгийн дээд хэмжээнд хүрч байсан. Харин дотоодод аялж байсан жуулчид давхардсан тоогоор нэг саяд хүрч, дотоодын жуулчдын эдийн засгийн урсгал 800 орчим тэрбумд хүрсэн. Цар тахлаас өмнө аялал жуулчлал дэлхийн эдийн засагт голлох нөлөө үзүүлж байсан. Тухайлбал дэлхийн ДНБ-ий 10 хувийг эзлэхээс гадна энэ салбарт 320 сая гаруй хүн ажилладаг гэсэн тооцоо гарч байжээ. Цар тахлаас өмнө 2019 онд гэхэд 1.5 тэрбум хүн хилийн чанадад ажлын болон аялалын зорилгоор зорчсон нь түүхэн дэх хамгийн дээд хэмжээ болж байсан юм” гэдгийг хэллээ.

МАНАЙ УЛС “АЮУЛГҮЙ АЯЛЛЫН ШОШГО”-ТОЙ БОЛНО

Цар тахал хумигдаж, вакцинжуулалт эрчимжихийн хэрээр дэлхий нийтээр маскгүй зуныг хүсч байна. Тиймдээ ч  улс орнууд жуулчдаа хүлээж, аялагчид үүргэвчээ бэлтгэж эхэллээ. Манай улсын хувьд ч мөн адил агаарын хилээ нээж, вакцинд хамрагдсан жуулчид хүлээж авахаар төлөвлөсөн. Коронавирусын дараах аялал жуулчлалын шинэ чиг хандлагыг дэлхий нийтээрээ “Аюулгүй аялал” хэмээн тодорхойлж, ижил таних тэмдэгтэй болж эхэлж байна.

Манай улсын хувьд Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад “Аюулгүй аяллын шошго” олгож эхлээд байгаа юм. Холбогдох төрийн болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж, дөрөвдүгээр сарын сүүлээс аж ахуйн нэгжүүдэд шошго олгож эхлэх юм. Монгол Улсын аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд “Аюулгүй аяллын шошго” авснаар олон улсад аюулгүй гэдгээ илэрхийлж, жуулчид ирэх нөхцөл бүрдэх юм.

Joinme.mn аяллын платформийн захирал Э.Цоморлиг “Нөгөө талаас энэ жилийн хувьд монголчуудыг даган гадагшилдаг тэрхүү мөнгөний гуравны нэг нь лавтай үлдсэн. Монголчууд дотооддоо идэвхтэй аялсан нь хоёрдугаар улиралд худалдаа үйлчилгээний салбар огцом сэргэхэд нөлөөлсөн” гэдгийг  аялал жуулчлалын Joinme.mn платформийн үүсгэн байгуулагчийн нэг Э.Цоморлиг онцоллоо.

Эх сурвалж: Tumen.mn

Хулгай хийсэн Монгол залуусын нэрийг зарлалаа
Хулгай хийсэн Монгол залуусын нэрийг зарлалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.