Хакерууд СВИФТ ашиглан дахин нэг банкийг тоножээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Хакерууд СВИФТ ашиглан дахин нэг банкийг тоножээ

Хакерууд СВИФТ ашиглан дахин нэг банкийг тоножээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкин дахь Бангладешийн Төвбанкны данснаас 81 сая долларыг хакерууд хулгайлсан хэрэг саяхан гарсан бол дахин нэг банк хакеруудын довтолгоонд өртжээ. Энэ тухай олон улсын банкны тооцооны  SWIFT (СВИФТ) системийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан Ройтерс агентлаг уламжилсан байна. SWIFT-ийн төв байр нь Бельгийн  Ла-Юльп хотод байдаг аж.

СВИФТ-ийн төлөөлөгч Наташа де Теран Ройтерс агентлагт дээрх мэдээллийг өгөхдөө халдлагад өртсөн банкны нэрийг дурдаагүй байна. Тус системийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл, 81 сая доллар хулгайлсан хакерууд нь үйл ажиллагааны хяналтын системийн талаар маш өргөн мэдлэгтэй хүмүүс гэдэг нь тодорхой байгаа юм.

Олон арван сая доллароо алдсан Бангладешийн Төвбанкны ерөнхийлөгч огцрохоос аргагүйд хүрчээ. Одоо уг хэргийг мөрдөх ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо оролцож байгаа бөгөөд уг ажиллагаанд Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Сэролин Мэлони хяналт тавих юм.

"Уолл-стрит жорнэл” сонинд бичсэнийг үзвэл, хакерууд санамсаргүй тохиолдлын хүчин зүйлийг тун овжин ашигласан байна. Тодруулбал, Бангладешийн Төвбанк баасан, бямба гарагуудад амардаг бол Америкийн Холбооны нөөцийн банк /ХНБ/бямба, ням гарагуудад амардаг аж.  2 дугаар сарын 4-ний өдрийн пүрэв гарагт хакерууд банкны дотоод гүйлгээний системийг эвдэн нэвтрээд Нью-Йорк дахь ХНБ руу 1 тэрбум долларын үнийн дүн бүхий 35 ширхэг төлбөрийн даалгавар илгээсэн байна. Мөнгөний хэмжээ хэт их байсан учраас Америкийн банкныхан Бангладеш руу утасдаж, дээрх мөнгөний хэмжээ үнэн зөв гэдгийг нотолж өгөхийг хүссэн боловч хариу өгөөгүй тул 30 төлбөрийг даалгаврыг блоколжээ.

Үүний дараа баасан гарагт буюу Бангладешийн Төвбанк амарч байх үеэр үлдсэн 5-ынх нь учрыг олохоор ажилласан байна. Гэвч маргааш нь бямба гараг болж, АНУ-д амралтын өдрүүд эхэлсэн тул даваа гарагийг хүртэл хүлээхээс өөр аргагүй болсон аж. Энэ хооронд хакерууд 101 сая долларыг шилжүүлэн авч амжжээ. Харин Бангладешийн Төвбанк энэ мөнгөнөөс 20 саяыг нь эргүүлэн авч чадсан нь бас л санамсаргүй тохиолдол гэнэ. Сонор сэрэмж сайтай банкны нэгэн ажилтан хүлээн авагчийн нэр буруу бичигдсэнийг анзаарч, гүйлгээг зогсоосон аж.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

Жүжигчин Б.Баярмаа хөл хүнд болж гурав дахь хүүхдээ тээж байна
Жүжигчин Б.Баярмаа хөл хүнд болж гурав дахь хүүхдээ тээж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.