Цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхаарья
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 4 секунд
Цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхаарья

Цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхаарья

  Өнөөгийн нийгэмд та бидний амьдралаас салшгүй холбоотой болсон нэгэн зүйл бол цахим ертөнц. Холыг ойртуулж хоёрыг уулзуулж байгаа нь сайшаалтай ч хэрэглээний буруу байдлаас амьдралд тань асар их хохирол бий болгож чадахаар хүчтэй зэвсэг гэдгийг анхаарах нь зүйтэй. Цахим хэлбэрээр үйлдэж байгаа гэмт хэргүүд бидний нүдэнд ил биш ч чимээгүй байдлаар газар авсаар байна.

Сүүлийн үед манай улсад цахимаар дамжуулан хүний нэр төрд халдах, гүтгэх, эд хөрөнгийг завших, залилах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол эрчимтэй гарах болжээ.

Манайд гарч буй цахим гэмт хэргүүдээс хохирлын хэмжээгээр нэгдүгээрт  “Цахим шуудангийн луйвар” орсон байна. Өөрөөр хэлбэл,  хувь хүн, албан байгууллагууд гадаадын улсаас бараа бүтээгдэхүүн захиалан худалдан авах үйл явцыг и-мэйл байдлаар хийснээр хакерчдын  таны халаасыг сэгсрэх боломж бий болдог гэнэ. Эл хэргийг үйлдэж буй гэмт хэрэгтнүүд тухайн үйлдвэрлэгч компанийн цахим хаяг дээр нэг үсэг нэмж, эсвэл хасаж харахад анзаарагдахааргүй хуурамч и-мэйл хаяг үүсгэдэг байна. Улмаар уг хаягаараа дамжуулан бизнес эрхлэгчидтэй төлбөрийн талаар ярьж эхэлдэг гэнэ. Ингэхдээ хүн итгэхээр цахим шуудан илгээдэг байна.

Тухайлбал, “Манай байгууллагад аудитын шалгалт ирсэн учир дансны дугаараа өөрчиллөө. Захиалагч та энэ дансны дугаар руу төлбөрөө хийнэ үү” эсвэл “Манай байгууллага өнөөдрөөс эхлэн энэ дансаар үйлчлүүлэгчдийнхээ төлбөрийг хүлээн авах болсоныг мэдэгдье” гэх мэт байдлаар и-мэйл илгээдэг аж. Түүнчлэн олон улсын мөнгөн гуйвуулгыг ашиглах тохиолдол цөөнгүй гардаг гэж байна.

Манайхан санхүүгийн байдлаараа  залилуулан хохирч буй дараагийн цахим гэмт хэрэг бол азтан болсон гэх хуурамч и-мэйл. Танд “Та 10 сая долларын азтан боллоо. Энэ дансны дугаар руу 2 сая ам.долларыг татварыг шилжүүлснээр та хонжвороо авах боломжтой” гэх утга бүхий цахим шуудан ирвэл бүү итгэ. Учир нь дэлхий нийтэд и-мэйл хаяг хакердах байдлаар залилан хийдэг бүлэг хүмүүс байдаг бөгөөд иргэд цахим ертөнцийг ашиглах мэдлэг хомсоос үүдэн ихээхэн хохирдог байна.

Хөгжил хурдацтай үргэлжилж буй өнөөгийн нийгэмд фэйсбүүк, твиттэр болон бусад олон нийтийн сүлжээг ашигладаггүй хүн ховор. Үүнийг дагаад цахим гэмт хэрэгт ихэвчлэн залуучууд өртөх тохиолдол дэлхий нийтээр газар аваад байна. Хуурамч хаяг нээж царайлаг хүний зургийг тавьж холбоо тогтоон улмаар дотносдог гэмт хэрэгт ил биш ч далд байдлаар таны хажуу дахь хүн ч өртсөн байх магадлалтай. Холбоо тогтоож өдөр бүр харилцан ярьсаар сүүлдээ дотносож итгэлийг нь олсноор  нүцгэлүүлэх эхлэл тавигддаг аж. Эл гэмт хэргийг “секс сүрдүүлэг” гэж олон улсын хэмжээнд нэрлэдэг бөгөөд ийн нэрлэсэн учир нь нүцгэлэх үед нь бичлэг хийж дараа нь мөнгө өгөхгүй бол тэр бичлэгээ олон нийтэд цацна хэмээн сүрдүүлдэг байна.

Монголчуудын хувьд ихэвчлэн гадныхантай ийм байдлаар холбогдож, хохирсон тохиолдол байгаа аж. Хохирогчид гадаадынхантай холбогдсон шалтгаанаа гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, фэйсбүүкт олон найзтай болох гэх зэргээр тайлбарладаг байна.

Яг ийм төрлийн гэмт хэрэг Монголд 2014 онд болж байсныг холбогдох байгууллагынхан илрүүлж байжээ. Тодруулбал, өсвөр насны нэгэн хөвгүүн 15 охины 1075 ширхэг нүцгэн зургийг цуглуулж эргүүлээд үүгээр нь дарамталж мөнгө нэхдэг байсныг хуулийн байгууллага илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Цахим хэлбэрээр үйлдэж байгаа гэмт хэргүүдийн санамсаргүй золиос болохгүйн тулд цахим ертөнц дэх мэдлэгээ нэмэгдүүлэх, аливаа санхүүтэй холбоотой баримт бичиг данс шилжүүлгийг заавал нягталж гар утсаар холбогдох, танихгүй хүнтэйгээ холбоо тогтоохгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.

О.Заяа
Эх сурвалж: Unen.mn

- See more at: http://www.unen.mn/content/61403.shtml?alias=unen#sthash.RaObJGhv.dpuf

Хятад маягаар амталж шарсан мах
Хятад маягаар амталж шарсан мах
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй