“Хамаг Монгол” язгуур урлагийн наадам болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 16 секунд
“Хамаг Монгол” язгуур урлагийн наадам болно

“Хамаг Монгол” язгуур урлагийн наадам болно

  Монгол үндэстний соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесийн болон олон нийтийн байгууллагууд хувь нэмрээ оруулж байгаа юм. Даяаршлын нөлөөгөөр залуу үеийнхэн гадны орны соёлын нөлөөнд хэт автаж, уламжлалт соёл, ёс заншлаа өвлөн суралцах идэвх, сонирхол, санал, санаачилга суларч буй өнөө үед монгол үндэстэн ястны унаган соёлоо хадгалахын тулд угсаатны зүй. Мөн соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах, мартагдаж буй соёлын биет бус өвийг өвлүүлэн дэлгэрүүлэх нэн шаардлагатай гэдэг. Ялангуяа монгол үндэстний оюун санаагаар нүүдэлчдийн ахуй байдалд бий болж уламжлагдан ирсэн олон угсаатны эх хэл -аман уламжлал, наадам наргиа, ёс заншил, зан үйл, дуу хөгжим, ардын мэдлэг. Байгаль ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт гар урлал зэрэг соёлын биет бус өвүүд хотжилт, орчин үеийн техник технологийн хөгжлийн нөлөөгөөр устан, уламжлал тасрахад хүрээд байна.

2013 оны байдлаар Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77 өв, Яаралтай хамгаалах шаарлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүртгэсэн билээ. Эдгээр өвийг хэвлэл мэдээлэлээр сурталчлах, ардын авъяастнуудын тоглолт, урлагийн наадам, уулзалт ярилцлага, нөхөрсөг тэмцээн зэрэг төрөл бүрийн хэлбэрийг өргөн ашиглаж өв соёлыг хамгаалахад олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2014 оны шинэчилсэн найруулгад тусгасан байдаг.

Уг ажлын түүчээ болгож АПУ хувьцаат компани 90 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн “Хамаг Монгол” наадмыг санаачлан Монголын урлагийн зөвлөл ТББ-тай хамтран эхний удаад ажилтан, ажиллагсдынхаа дунд энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна.
“Хамаг Монгол” наадам нь мартагдаж буй зан үйл, тоглоом наадгай, угсаатны хэл соёлыг дэлгэрүүлэх, соёлоо өвлөн уламжлахын ач холбогдлын талаар олон нийтэд ойлгуулах. Цаашид уламжлалт соёл, ёс заншлыг хойч үед өвлүүлэх, сурталчлах чиглэлээр бизнесийн ба олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилготой юм.

Уг наадамд 500 гаруй хүн оролцож, Баяд, Буриад, Дархад, Дөрвөд, Захчин, Казак, Торгууд, Урианхай, Халх, Хотгойд, Хотон гэсэн нийт 11 угсаатны хэл соёл, ёс заншил зан үйл, язгуур урлагийн олон төрөл зүйлийг тайзны үзүүлбэр хэлбэрээр олон нийтэд нээлттэй сонирхуулах юм. Мөн таван төрлөөр хоорондоо өрсөлдөн шилдгээ тодруулна. Наадмыг угсаатны зүйн судлаач, уламжлалт ба язгуур соёл, урлаг судлаачид шүүн явуулна.

Танилц: Шалгагдаж байхдаа хил давж зугтсан 92 хүний нэрс
Танилц: Шалгагдаж байхдаа хил давж зугтсан 92 хүний нэрс
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.