Фракцуудын эрх ашиг Гүйцэтгэх засаглалаас Шүүх засаглал руу нүүж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 31 секунд
 Фракцуудын эрх ашиг Гүйцэтгэх засаглалаас Шүүх засаглал руу нүүж байна

Фракцуудын эрх ашиг Гүйцэтгэх засаглалаас Шүүх засаглал руу нүүж байна

“Өсөх зоос”-оос “МАК” руу байсан бол “МАК”-аас “Өсөх зоос” руу...

УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын Дээд Шүүхэд нэр дэвшигч С.Батхүлэгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаагаа өнгөрсөн лхагва гаригт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр эсэргүүцэн нэрээ татахыг шаардсан. Гэтэл энэ долоо хоногийн мягмар гаригт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин оруулж ирсэн тул Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар тэргүүтэй МАН-ын гишүүд хурал хаяж гарсан билээ.

Сүхдоржийн Батхүлэг гэж хэн бэ. FLC хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал тэрбээр Өмгөөллийн “Эф Эл Си” ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, 2005 оноос Улс төрийн боловсролын академид судлаач багш, 2006 оноос өмгөөлөгч, Голомт банкинд хуулийн хэлтсийн захирал, зөвлөх болон Иргэний болон Захиргааны хэрэгт эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, банк, санхүү, компанийн эрх зүй, үнэт цаасны эрх зүйн чиглэлээр голлон ажиллаж байгаа. Голомт банкинд Хуулийн хэлтсийн захирал, Голомт банкны Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ес гаруй жил ажилласан туршлагатай. Монголын хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч, шүүхэд төлөөлөх эрхтэй.

Сүхдоржийн Батхүлэг нь 2018 оны 11 дүгээр сарын 6-наас “Өсөх зоос” ХХК-д хувь эзэмшдэг болохыг Улсын бүртгэлийн газрын мэдээлэл баталж байна. Тус компани нь “Хүрэншанд” /MV-017317/ ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг бөгөөд тус уурхайн 8 хувийг эзэмшдэг гэх баримт бий.  Харин “Өсөх зоос” ХХК, түүний хувь эзэмшигч “Монзол” ХХК нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чойжамцын Чинбат билээ.  “Бортолгой” /MV-020559/, “Их ноёны дунд хэсэг” /MV-008664/ тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Мөн “Өсөх зоос” нь “Нарийн сухайтын төмөр зам” ХХК-ийг эзэмшдэг гээд хөвөрдөөд байвал Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээс аргагүй юм.

 

Ийм ашиг сонирхлын зөрчил Шүүх байгууллагад орж байгаа нь анхных биш билээ. Ойрын жишээ татъя. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Мишигийн Батсуурь. “ХХБ-ны Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан. Аав Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон “Юнайтед Энержи” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, үүнийгээ ХОМ-тээ дурьдаагүй” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны наймдугаар сарын 29-нд мэдээлсэн. Энэ үеэр сайд түүнийг “Эрдэнэтийн 49 хувиас гадна Гацууртын орд буюу Ноён уулын маргаан 40 гаруй удаа хойшилсон, “Сентерра гоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэх шийдвэрийг гаргаж байсан, Бүрэнхааны орлын найман зөвшөөрлийг “Талст маргад” ХХК-д сэргээх шийдвэр” зэргийг дурдаж байсан билээ. Эрхэм сайд худал яриагүй байх.

 

Шаравсамбуугийн Энхтөр. Худалдаа хөгжлийн банкинд Эрх зүйн газрын даргаар өнөөгийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг залгамжилж очсон. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. “МИГ даатгал”-ын ТУЗ-ийн гишүүн. “Жаст”-ын Ш.Батхүүгийн эзэмшлийн “Мах маркет” ХХК /РД-5643171/ яагаад Шаравсамбуугийн Энхтөрийн нэр дээр 2013 оны долдугаар сарын 8-ны өдөр шилжсэн байдаг вэ? Найдвартай хуульч, туршлагатай бизнесийн эрх зүйчийн гарт атгуулсан уу, өөр учир шалтгаантай юм болов уу? Түүний нөхөрлөлийн учгийг бататгасан олон гэрэл зураг архивт минь бий. Ямартай ч “Банкны” гэж овоглогддог ХХБ-нд 12 жил ажиллаж, “Хадгаламж” банкны хуулийн газрын даргаар дөрвөн жил ажилласан, “Хадгаламж” банкийг Төрийн банктай нэгдэхэд чухал үүрэгтэй оролцсон. Өнөөгийн төрийн эрх баригч олон хүнтэй сайн сайхан харилцаатай байдаг бөгөөд эдүгээ “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн юм аа гэсэн даруухан тайлбартайгаар энэ удаад түр завсарлая.

 

Энэ мэтчлэн дурдаад байвал тасралтгүй үргэлжлэх шинжтэй. Ямартай ч “ХХБ-ны” гэх үе залгамжилсан шүүх дэх эрх мэдэл “Голомт” банк руу үргэлжлэх шинжтэй байгааг УИХ дахь хуульч гишүүд сонор соргог хандаж зогсоох оролдлого хийсэн нь талархууштай. Харин “Өсөх зоос” компанийн хувьд улс төр дэх холбоос, учир агуулгатай лицензийн түүхүүд нь үргэлжлэх л болно. Нэгэн үе, тодруулбал С.Батболдын Засгийн газрын үед, 2012 оны тавдугаар сарын 2-ны Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Г.Алтансүхийг Ашигт малтмалын газрын даргаар  томилж билээ. “МАК”-аар овоглосон тэрбээр энэ ажлыг авсныхаа дараа одоогийн энэ дуулиант С.Батхүлэгийн эзэмшлийн “Хүрэншанд”-ын нүүрсний ордыг эзэмшигч “Өсөх зоос” компаниас  өмнө нь ажиллаж байсан “МАК” ХХК-даа аваад өгчихсөн байдаг. Энэ тушаалаа томилогдсоноосоо хойш зургаахан сарын дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сард гаргасан юм. Мэдээж “Өсөх зоос” шүүхэдсэн боловч Г.Алтансүхийн гэргий Дээд шүүхийн Д.Мөнхтуяа шүүгчийг яахин дийлэх билээ. Эцэстээ Г.Алтансүхийн шийдвэр зөвдөж таарсан, “Ачит ихт” ХХК-д ажилладаг байсан гэхчлэн түүх үргэлжилнэ. Харин одоо “Өсөх зоос” ХХК төрд төлөөлөлтэй, хамаарал бүхий этгээдтэй болон хүчирхэгжиж эхэллээ. Тэр ч байтугай Дээд шүүхэд шүүгчтэй болох шахлаа. Энэ байдлыг хэн, хэзээ таслан зогсоох вэ гэдгийг зөвхөн УИХ-ын гишүүд, тэр тусмаа хуульч гишүүдэд л найдахаас өөр замгүй болсныг анхааруулъя!

Түмэн.мн

Үнэ шилжилтийн тайлантай холбоотой зарим чухал нэр томъёо
Үнэ шилжилтийн тайлантай холбоотой зарим чухал нэр томъёо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.