Архины эсрэг дааврыг эм болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 13 секунд
Архины эсрэг дааврыг эм болгоно

Архины эсрэг дааврыг эм болгоно

Олон орны эрдэмтэд архины хордлогыг эмч¬лэх арга эрэл¬хийлж, боловсруулсаар ирсэн. Тэг¬вэл эл зорилго биелж, эм бү¬тээхэд тун ойртсон талаар америк эрдэмтэд мэдээлэв. Үүний хүрээнд молекулын түвшинд идэвхэжсэн байгалийн хамгаалалтын механизмуудыг судалж буй аж. Бие махбодод их тунгаар орсон этилийн спирт хор болж, цусны эргэлтийг тасалдуулж, тархи болон бусад эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Ер нь хүн төрөлхтөн дарс, архи нэрж эхлэхээс ч өмнө амьтад, шувууд исгэлэн жимс идэж “архиддаг” байсан бөгөөд энэ нь хувьслын явцад хөхтөн амьтдад этанолыг задалдаг фермент (фруктоз, сахароз буюу энгийн элсэн чихрүүд исэх явцад үүсдэг) бий болсон гэж үздэг. 2018 онд Данийн Копенхагены их сургуулийн биологичид хулгануудад туршилт хийх явцдаа “Согтууруулах ундаа нь амьтны элгэнд “FGF21” даавар үүсэхэд дэмжлэг болдог” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингэснээр усны хэрэглээг идэвхжүүлж этанолын хордлогын улмаас үүсдэг шингэн ал далт бо¬лон элэг гэмтэхээс сэргийлдэг. “FGF21” даавар нь тархины мэдрэлийн эсүүдийн тодорхой хэсгүүдэд үйлчилснээр ерөнхийдөө архи ны дуршлыг дардаг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч уг дааврыг архины хордлогын үед эм бол¬гон ашиглаж болох, эсэхийг хараахан эцэслэн тогтоогоогүй байжээ.

Тэгвэл АНУ-ын Техасын их сургуулийн Баруун өмнөд бүсийн анагаахын төвийн эрдэмтэд шинэ судалгаагаараа “FGF21” даавар нь этилийн спиртийн хор нөлөөг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг баталсан байна. Ингээд зогсохгүй хордлогоос хамгаалах биохимийн урвал явуулж эхлэх дохиог тархинд илгээдэг онцгой үүрэгтэй аж. Уг “тушаал”-ын үр дүнд тархи зохицуулалт хийж эхэлнэ. Биохимич Дэвид Мангелсдорф “FGF21”-ийн үйл ажиллагааны гол газар нь тархи юм. Бид өдгөө уг даавар нөлөө үзүүлдэг мэдрэлийн замуудыг нарийвчлан судалж байна” хэмээн тэмдэглэжээ.

Туршилтад “FGF21” дутагдалтай хулгануудыг хамруулан “архины эсрэг” хэмээн тодотгосон эл даавраас гарган авсан тарилгыг хийв. Ингэхэд “FGF21” нь тархины хөх толбо (locus coeruleus) хэмээх хэсгүүдэд үйлчилжээ. Эл хэсэгт норадреналин буюу “сэрээх зууч” хэмээн нэрлэдэг даавар ялгардаг бөгөөд энэ нь сэрэмж¬тэй байдлыг зохицуулдаг, нойрноос сэрэх, бие махбодыг яаралтай дайчлах үүрэгтэй. Архи нь тархины хөх толбо хэсгийн мэдрэлийн үйл ажиллагаа, норадреналины үйлдвэрлэлийг дарангуйлдаг. Тиймээс булчингийн зохицуулалт алдагдах, нойрмоглох зэрэг сөрөг үр дагавар илэрдэг. Харин “FGF21” даавар нь эл урвалыг блоклох буюу хаадаг байна. Судалгааны багийнхан үүнийг кетамин, диазепам, пентобарбитал зэрэг тайвшруулах үйлчил¬гээ тэй бусад эмтэй хамт төв мэдрэлийн системд ижил нөлөө үзүүлэх, эсэхийг туршжээ. Гэтэл “FGF21” даавар нь зөвхөн этанолын эсрэг үр дүнтэй бай¬жээ.

Энэ нээлт архидалтын эсрэг эм бүтээхэд том ахиц болсон гэнэ. Хүний бие махбодод “FGF21” хэмээх бүлэг уураг бий. Эдгээр нь элэгнээс ялгардаг бөгөөд үр хөврөлийн өсөлт, нөхөн төлжилтөөс эхлээд хавдар үүсэх хүртэлх биологийн олон үйл явцад оролцдог. Мөн мэдрэлийн хэлхээнүүдээр дамжуулан чихэрлэг хүнсний хэрэглээг зохицуулдаг чухал эд. Удаан хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэснээр цусны сийвэн дэх “FGF21”-ийн түвшин мэдэгдэхүйц нэмэгддэг болохыг Германы мэргэжилтнүүд тогтоожээ. Энэ бүхэнд үндэслэн эрдэмтэд “FGF21”-т тулгуурлан архины хордлогын шинж тэмдгийг намдаадаг, хурдан үйлчилгээтэй эм бүтээх боломж¬той гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ үү нийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай буюу тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Судалгааны багийнхны тайлбарласнаар “FGF21” уургийн аюулгүй байдал нь эм болгон хэрэглэхэд хэдийн батлагдсан гэнэ. Ташрамд өгүүлэхэд, согтууруулах ундааны хордлогын үед дотор эрхтнүүдийг хурдан сэргээхийн тулд ердийнхөөс их хэмжээний шингэн уухыг зөвлөдөг. Шингэн нь рашаан, натрийн өндөр агууламжтай ус байх ёстой бөгөөд эрч хүчний ундаа, жимсний шүүс, янз бүрийн шөл тохиромжгүйг онцолжээ.

Мөн физиологийн шингэний шинж чанартай аль болох төстэй уусмал уух нь хамгийн зөв. Өөрөөр хэлбэл, давс, чихэртэй уусмал буюу хоросол. Харин эмчийн зөвлөмж, зааваргүйгээр дур мэдэн аминдэм, эрдэс бодисын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Дотор муу байна, толгой өвдөж байна гэх шалтгаанаар аспирин, парацетамол хэрэглэхгүй. Эдгээр эмийг согтууруулах ундаатай хослуулан хэ¬рэг¬лэхэд хо¬доодны цус алдалт, элэг¬ний гэм¬тэлд хүр¬гэх эрс¬дэл-тэйг баталсан судалгаа бий. Өөр нэг сонирхолтой судалгаа байна. Согтууруулах ундаа элгээр дамжихаас гурав дахин хурдан уушгиар “дайрдаг” болохыг Канадын эрдэмтэд нотолсон. Тиймээс архи уусан, хордлогод орсон үед хурдан хурдан, гүнзгий амьсгалахыг эмч нар зөвлөдөг. Ингэхдээ болгоомжтой, тодорхой хэмжээгээр хийх ёстой. Согтуу үедээ хүчилж гүн амьсгалснаар их хэмжээгээр нүүрстөрөгчийн давхар исэл алддаг бөгөөд энэ нь толгой эргэх, ухаан алдахад хүргэдэг.

Бэлтгэсэн Ж.Хаан

“Челси” Мессигийн төлөө 118 сая евро санал болгосон ч...
“Челси” Мессигийн төлөө 118 сая евро санал болгосон ч...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.