Эв эвдэх бус эв нэгдэх зарчим баримтлагч Ерөнхийлөгчтэй болох уу эсвэл…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 33 секунд
Эв эвдэх бус эв нэгдэх зарчим баримтлагч Ерөнхийлөгчтэй болох уу эсвэл…

Эв эвдэх бус эв нэгдэх зарчим баримтлагч Ерөнхийлөгчтэй болох уу эсвэл…

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгааны өдрүүд албан ёсоор үргэлжилж байна. Сонгогчид төрийн тэргүүн болох хүнээ ирээ-дүйд хийж бүтээх хүсэл зорилго, мөрийн хөтөлбөрөөр нь шинжиж саналаа өгдөг. Тиймээс нэр дэвшигчид Ерөнхийлөгч болбол эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө юу хийж чадахаа нийслэл, орон нутгийн сонгогчдод тайлагнаж яваа бол сонгогчид үнэтэй саналаа хэнд өгөхөө шийдэхийн тулд гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танил-цаж, дүгнэлт хийж сууна. Энэ удаагийн сонгуулиар сонгогдох Ерөнхийлөгч Үнд-сэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зургаан жи-лийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө ард иргэддээ танилцуулж байгаа билээ. Энэхүү мөрийн хөтөлбөртөө улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, сонгодог парламентын ардчилал, хараат бус шүүх, хүчирхэг эдийн засагтай, баялгийнхаа эзэд болсон чинээлэг хангалуун, аз жаргалтай иргэдтэй улс болгон эрчтэй хөгжүүлэх эрхэм зорилгоо тодотгон дэвшүүлжээ.

Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн их бүтээн байгуулалт болох газрын тосны үйлдвэрийнхээ үүдийг нээх, төмөр замаа барих, цахилгаан станцуудаа бос-гох, түлш шатахуун, гэрэл дулаан, хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох зэргээр зорилтыг мөрийн хөтөлбөртөө шингээжээ. Мөн есдүгээр сарын 2-ныг “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэв-шүүлж, визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлж, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хам-тарч ажиллахаар тусгажээ. “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт багтсан томоохон зорилго, зорилтоос онцлон хүргэе.

ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Нэгдүгээрт, ард иргэдийн төдийгүй өөрийнх нь хүсэл зорилго болсон шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь бусад нэр дэвшигчээсээ ялгарч, олон нийтийн талархлыг хүлээгээд буй. Энэхүү зорилтоо бодит болгохын тулд шударга бусын хонгилыг нурааж, ардаа алагчилдаггүй, авлигаас ангид шударга төрийг цогцлоох, сонгодог парламент, хараат бус шүүхтэй, хувь хүн бус хууль засагладаг шударга ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялаг, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрдээ тэгш, шударга хуваарилах амлалт өгч байна. Үүнийхээ эхлэл, суурийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ тавьж чадсан тул эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үзэж, зорьсон үр дүндээ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй, итгэл хүлээлгэхээ иргэд, сонгогчид уулзалтынх нь үеэр болон цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байна.

Түүний эхлүүлсэн, тодорхой үр дүнд хүрсэн тэмцлийг товчхон эргэн сануулбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”, Бор-Өндөр, Багануурын уурхай гээд уул уурхайн салбарын баялаг, улсын үйлдвэрийн газрууд алдагдчихсан байсныг буцаан авч, үр шимийг нь ард иргэддээ хүртээсэн. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа асар том зориг, тэвчээр шаардаж, ихээхэн тэмцэл өрнүүлж байж улс орон, ард түмнийхээ ганц том саалийн үнээ буюу “Эрдэнэт” үйлдвэрийг хураан авч, улсын мэдлийнх болгож чадсан түүхэн үйл явдлыг бүгд мэднэ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд “Эрдэнэт” үйлдвэр хувьчлагдсаныхаа дараа жилд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушааж байсан бол улсын мэдэлд эргүүлж авсны дараа жилд нэг их наяд төгрөгийг тушааж байна.

Мөн Асгат, Салхит, Тост, Тосон бумба, Гутайн даваа, Ноён уул зэрэг орд газраа буцаан авч, ард түмний мэдэлд өгсөн. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг лиценз болгочихсон байсантай түүний удирдсан Засгийн газар тууштай тэмцэж, дөрвөн жилийн хугацаанд 938 лиценз цуцалж, 7.2 га газрыг чөлөөлсөн. Ийнхүү шийдэмгий, эр зоригтой эхлүүлсэн тэмцэл, үйл хэргээ цаашид үргэлжлүүлэхээ мөрийн хөтөлбөртөө онцлон тусгасан байна.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРАА СӨРЖ БУС ДЭМЖИЖ ХАМТРАН АЖИЛЛАНА

Хоёрдугаарт, үндэсний эв нэгдлийг бататгаж, төрдөө итгэх ард түмний итгэлийг бэхжүүлж, УИХ, Засгийн газраа сөрж бус хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажиллаж, эв эвдэх бус эв нэгдэх зарчмыг баримтлахаа тодотгосонд олон нийт эерэг үнэлгээ өгч байна. Улс төрийн өнөөгийн нөхцөл, бодит байдлаас харахад энэхүү зорилт, зарчим юу юунаас илүү ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Учир нь, үе үеийн ялангуяа одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрынхаа эсрэг сөрж зогсох, зөрчилдөх, эсэргүүцэх, гацаах, ард иргэдийг уриалан дуудаж турхирах тохиолдол цөөнгүй гаргаж байсан. Хамгийн сүүлийн үеийн үйл явдлыг эргэн сануулбал, Шүүхийн тухай хуулийг баталсантай холбоотой зөрчил үүссэн. Тодруулбал, Засгийн газар шүүх засаглалыг хараат бус, бие даасан байдалтай байлгах зорилготой ийм өөрчлөлт хийж байгаа боловч Ерөнхийлөгч үүний эсрэг байр суурь баримталж, шүүх засаглалыг өөрийн мэдэлд авахыг хүсэж, эсэргүүцэл илэрхийлсэн удаатай. Харин Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд нэг цонхоор нэгэн зүгт харж, Засгийн газрынхаа эхлүүлсэн томоохон ажлыг дэмжиж, урам зориг хайрлаж, хамтран ажиллаж байж үр дүнг нь үзэж, улс орон хөгжин дэвшиж, ард иргэдийн амьдрал ахуй сайжирна. У.Хүрэлсүхийн нэр дэвшиж буй нэг шалтгаан, зорилго бол энэ. Үүнийг зүрх сэтгэл, яс махаараа мэдэрсэн гэдгээ тэр мэдэгдсэн. Тэрбээр “Ерөнхийлөгч Үндсэн хууль дээрээ гараа тавьж, Монгол Улсын, ард түмний үндэсний эв нэгдлийн төлөө ажиллахаа тангарагладаг. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч сөрөг хүчин байж болохгүй. Хэрэв төр засаг буруу ажиллавал ард түмэн сөрөг хүчин болдог болохоос Ерөнхийлөгч нь өөрөө сөрөг хүчин болж гудамж талбайд гарч, ард түмнийг уриалж, турхиран жагсаал цуглаан хийх үйлдэл гаргах ёсгүй” хэмээсэнтэй зөрөх, маргалдах хүн байхгүй биз ээ.

ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨРӨӨС ДААЖ, 2100 ЗАЛУУГ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

Гуравдугаарт, Монгол хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүртэх, хүн амаа өсгөх, гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ивээлдээ авах бодлого, зорилгоо мөрийн хөтөлбөртөө нарийн тодорхой тодорхойлсон нь бусад нэр дэвшигчээс ялгарах нэг давуу тал болов. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс оюутан, залуучууд өөрсдийнх нь төлөө, дэлхийн түвшинд боловсрол эзэмшихэд юу хийж, хэрхэн дэмжихийг тодруулж буй. Үүнд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАНаас нэр дэвшигч У.Хүрэлсүх ингэж хариуллаа.

Тэрбээр “Мөнгөтэй хүний хүүхэд төлбөртэй сургуульд явж, боломжтой айлын залуус гадаадад сурдаг гэх хандлага нийгэмд тогтсонд би сэтгэл дундуур явдаг. Яагаад ардын хүү Харвардад сурч, эгэл айлын охин Оксфорд, Стэнфордод мэргэжил эзэмшиж ирээд эх орондоо ажиллаж дэлхийн залуусаас дутахгүй амжилтад хүрч болохгүй гэж. Миний үед өөрөө хичээж, шалгарч чадвал, улсынхаа зардлаар их дээд сургуульд сурч, мэргэжил эзэмших боломжтойбайдаг байлаа. Харин өнөөдөр ирээдүй хойч үеийнхэн, дүү нар маань боловсролын ялгаварлалд өртсөөр байгаа. Мөнгөтэйнь муухан сурдаг байсан ч гадаадад явж, мөнгөгүй нь хэчнээн сайн байгаад ч мөрөөдлөө биелүүлэх боломжгүй ялгааг арилгах юмсан гэж боддог. Би үүнийг хийнэ. Онгоцонд нь суулгаад өөрөө үдэж өгнө. Утааг бууруулах боломжтойг нотолсон шиг үүнийг ч бас хийж чадна гэдгийг хамтдаа харуулцгаая” хэмээн итгэл дүүрэн хариулсанд оюутан, залуус сэтгэл хангалуун байна.

Монгол Улсын 330 сум, Улаанбаатар хотын 171 хороо бүрээс 2100 залууг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд эх орныхоо зардлаар суралцаж, дэлхийн монгол хүн болох боломжийг нээж өгөхийн зэрэгцээ суманд, хороонд нь шалгаруулж сонгох шударга тэгш боломжийг олгох амлалтыг “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөртөө онцлон тусгасан байна.

Дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг төрийн тэргүүнээр сонговол бид ямар Ерөнхийлөгчтэй болох нь вэ. Баримталж буй зарчим, зорилго зорилтоос нь харвал шударга үнэний түүчээ, ард иргэдээ өмгөөлөн хамгаалагч, авлига хулгайг таслагч, шударга ёсны, ард түмнийхээ эв нэгдлийн зангиа, ардчилал, үндэс язгуураа дээдлэгч, эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа эрчимжүүлэгч, хэлснээ хэрэгжүүлэгч хөгжил дэвшлийн Ерөнхийлөгч байх нь. Тэгвэл түүний дэвшүүлж буй “Шударга ёсХөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл Монгол Улс, нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдрал хэрхэн шинэчлэгдэн сайжирч, хөгжиж дэвших нь вэ.

Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, дээр дурдсан онцлох заалтуудаас харахад, Монгол Улсад шударга ёс тогтож, хариуцлагатай, ёс зүйт ардчилсан төр цогцолж, үндэсний аюулгүй байдал бэхжиж, батлан хамгаалах тогтолцоо төгөлдөржих нь. Гадаад бодлогын нэгдмэл байдал хангагдаж, олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өснө. Түүнчлэн эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг хангалуун дундаж давхарга зонхилж, үндэсний үнэт зүйл, өв соёлын дархлаа бэхэжнэ.Хамгийн чухал нь айл өрх бүр эх орныхоо өгөөж баялгаас тэгш, шударгаар хүртдэг болж, ажил хөдөлмөр, ашиг орлоготой, чинээлэг хангалуун, эрүүл энх, өнөр өтгөн, сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдрах нь.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн

дэвшүүлж буй “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийн

онцлох заалтыг танилцуулж байна

-Төрийн албанд намын харьяалал, хамаатан садан, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсооно. Төрийн албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрх зүйн орчныг бий болгоно.

-Баялгийн нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, дэмжиж ажиллана.

-Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ.

-“Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.

-“Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ.

-Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангах, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана.

-“Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих “Эх оронч худалдан авалт” хөтөлбөр санаачилна.

-“Өрх бүрд орон сууц” хөтөлбөрийг санаачилна.

-“Эрсдэлгүй монгол өрх” хөтөлбөр санаачилна, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.

-Аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох ажлыг дэмжиж ажиллана.

-Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.

-“Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ.

С.ЮМСҮРЭН

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

“Үнэ шилжилт” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдана
“Үнэ шилжилт” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.