“Станцгүйгээс газар хөдлөлтийг судлах боломжгүй байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 41 секунд
“Станцгүйгээс газар хөдлөлтийг судлах боломжгүй байна”

“Станцгүйгээс газар хөдлөлтийг судлах боломжгүй байна”

Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ оны нэгдүгээр сарын 12-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш  одоогийн байдлаар 3.5 магнитудаас дээш 171, нийт 28297 удаагийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээд байна.

Мөн газар хөдлөлт тэр бүр бүртгэгдэггүй байсан Дорнод аймагт ч чичирхийлэл мэдрэгдэх болсон нь анхаарал татах болсон. Иймээс Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайхантай холбогдож, ярилцлаа.


Сүүлийн үед Хөвсгөл аймгаас гадна Говь-Алтай, Ховд, Дорнод аймагт хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн давтамжийн тоо олширч байгаа нь хэр аюултай вэ?

-Газар хөдлөлтийг хэдэн зуу, мянган жилээр нь судалж байж статистик тоогоо авах ёстой. Түүнээс биш сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамжийн тоо нэмэгдсэнээр нь аюултай гэж ярих нь учир дутагдалтай. Өнгөрсөн 30, 40 жилдээ газар хөдлөлтийн прогноз хийнэ. Зуун жилдээ 3-4 удаа байгалийн ийм үзэгдэл болно шүү дээ. Хамгийн сүүлд 1991 онд энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон шиг ийм хүчтэй газар хөдлөлт болж байсан түүхтэй. Газар хөдлөлтийн улмаас тэлсэн газар буцаад хүчтэй нийлэхгүй. Бага багаар олон удаагийн давтамжтайгаар үргэлжилсний дараа нийлнэ.

 Ер нь бол Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт хүчтэй газар хөдлөлт болсон нь одоо давтамж нь суларч байгаа. Эхний өдрүүдэд их, бага хэмжээний 1500 орчим газар хөдлөлт бүртгэгдэж байсан. Одоо давтамж нь харьцангуй багассан.

-Баруун бүсийн аймгуудаас гадна зүүн бүсэд газар хөдлөлт идэвхжиж байгаа талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат хэлсэн. Энэ нь газрын тосны олборлолттой холбоотой байж болзошгүй ч гэх?

-Баруун аймгуудаас Ховд аймаг идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд ордог. Говь-Алтайд мөн 1957  онд хүчтэй газар хөдлөлт болж байсан идэвхтэй бүс.

Саяхан зүүн бүс болох Дорнод аймгийн Халх гол сумын нутагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт нь Тамсагийн газрын тосны орд газрын олборлолттой холбоотой байх магадлалтай.

Газрын гүнээс их хэмжээний тосыг авснаар даралт үүсч, хөрсний давхаргад чичирхийлэл үүснэ. Газар хөдөлж болох магадлалаар нь  Монгол орны газар нутгийг ангилахад, зүүн бүс нутаг 5 баллын хэсэгт багтдаг. Гэтэл энэ бүсэд нондин 7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон.

-Дорнод аймагт газар хөдлөлтийн станц бий юу?

-Хүчтэй газар хөдлөлтөөс гадна жижиг газар хөдлөлтийн тоог нэгбүрчлэн бүртгэх шаардлагатай байдаг. Бидэнд нарийвчилсан судалгаа хэрэгтэй. Зүүн бүс нутагт газар хөдлөлтийг хэмжих станц байх учраас хамгийн ойр станцад бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийг бүртгэж авдаг. Хамгийн ойр станц нь Хөлөн буйр сум болон Дорноговь аймагт бий.

Цар тахлын улмаас тус газарт станц тавих асуудал хойшлогдоод байна. Тухайн бүсэд станц байршуулснаар хэдэн удаа газар хөдөлж, хэр давтамжтай болж байгааг судлах боломж бүрдэнэ. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд харьцангуй хүн ам сийрэг учраас эрсдэл бага байсан.

-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд шар усны халиа үүссэн байсан. Энэ нь газар хөдлөлттэй холбоотой юу?

-Газрын гүнд байгаа ус шахагдахаараа дээшээ гардаг. Энэ нь газар хөдлөлтийн хүчдэл, хуримтлалын шинж тэмдэг. Өнгөрөгч 2012 онд өвлийн цагт тарвага ичээнээсээ гарчихсан байсан тухай ярьдаг. Газрын тиктоник хөдөлгөөнтэй л холбоотой. Улаанбаатар хотод гол дагуу орон сууц, гэр хороолол байрласны улмаас шар усны үерт автах тохиолдол гардаг шүү дээ.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Тавантолгой уурхайд ажиллав
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Тавантолгой уурхайд ажиллав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.