Олон улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 22 секунд
Олон улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд эхэллээ

Олон улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд эхэллээ

Засгийн газрын тэтгэлгийг улс бүр жил болгон зарладаг. Манай улсын хувьд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу, Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр Монгол Улсын иргэнийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулах ажлыг БСШУЯ-наас жил бүр зохион байгуулдаг билээ. Үүний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Польш, Турк, Унгар, Болгар, Украин, Казахстан, Вьетнам, Лаос, Куба улсад оюутан суралцуулахаар болжээ. Үүнээс зарим орны Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт 128 оюутныг сургана

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулхаар болжээ. Энэ жил байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлагийн чиглэлээр 110, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр 18 оюутанд тэтгэлэг олгох юм байна. Засгийн газрын тэтгэлэгт орох сонгон шалгаруулалтын холбогдох бичиг баримтыг энэ сарын 28, 29-ний өдөр авах бөгөөд өөрийн биеэр бүртгүүлэх ажээ. Тус сонгон шалгаруулалтад оролцогч нь Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид3.0-аас дээш голч оноотой сурч байгаа болон суралцсан байх шаардлагатай юм. Харин магистр, докторт суралцах иргэд хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлагатай ажээ.

Польш, Болгар, Казахстан болон Унгар улсын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл болно

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу энэ оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш улсад 20 иргэнийг уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, мэдээллийн технологийн инженер, нанотехнологи, биотехнологи, байгаль орчны хамгаалал, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлалт, польш хэл судлаач мэргэжлээр бакалаврт сургах аж. Харин гурван иргэнийг анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр докторантурт сургах юм байна.

Түүнчлэн Бүгд Найрамдах Болгар Улсад нэг иргэнийг эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад чиглэлээр бакалаврт суралцуулах бол Бүгд Найрамдах Казахстан улсад хоёр иргэнийг хөдөө аж ахуй, уул уурхайн инженерээр бакалаврт, хоёр иргэнийг уул уурхай, зам тээврийн чиглэлээр магистрантурт, нэг иргэнийг хөдөө аж ахуйн чиглэлээр докторантурт суралцуулах аж. Харин Унгар улсaд 14 иргэнийг хөдөө аж ахуй, усны менежмент, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил, анагаах ухаан, нанотехнологийн чиглэлээр бакалаврт сургах юм байна.

Магистрантур, докторантурт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3.0-аас доошгүй голч дүнтэй эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх шаардлагатай аж. Харин бакалаврт суралцахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж оюутан байх шаардлагатай ажээ. Бүртгэл нь энэ сарын 29-нд магистрантур, докторантур, 31-нд бакалаврт суралцахыг хүсэгчид бүртгүүлэх юм.

Туркийн Засгийн газрын тэтгэлэг зарлалаа

БНТУ-ын их, дээд сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр болон магистр, докторын тэтгэлэг зарлагдлаа. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд энэ сарын  31-нийг хүртэл “www.trscholar-ships.org” хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжтой аж. Турк улс нь суралцаж буй оюутнуудад 100 хувийн тэтгэлэгтэй юм. Бүх л төрлийн мэргэжлээр бакалавр, магистрантур, докторантурт чиглэлээр бүртгэх ажээ.

М.Энхцэцэг

- See more at: http://www.unen.mn/content/48006.shtml?alias=education#sthash.XA00nyh8.dpuf
Л.Гүндалай: Би жижигхэн аймаг байтугаа улсын хэмжээний, төрийн хэмжээний их хурлыг 3-удаа тарааж явсан хүн шүү /Видео/

“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!