Хөвсгөлийн Цагааннуур сум
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Хөвсгөлийн Цагааннуур сум

Хөвсгөлийн Цагааннуур сум

Жавзандамба хутагтын Их шавь дархад  отгийн нутгийн нэг хэсэг нь Цагааннуур сумын нутаг юм. Энэ сумын нутаг нь 1985 он хүртэл Ринченлхүмбэ сумын нэг бригадын нутаг байв. БНМАУ-ын АИХ-ын тэгүүлэгчдийн 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 245 дугаар зарлигаар Ринченлхүмбэ сумын цаа буга , ан агнуурын аж ахуйг түшиглүүлэн тус сумыг байгуулсан түүхтэй. 
Сумын нутаг дэвсгэр өндөр уулын тайгын бүсэд хамаарагддаг. Сумын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсгийн ихэнх нь өндөр уул тайга, хөвч ой мод, өргөн гол мөрөнтэй, бараг ашигладаггүй зэлүүд нутаг юм.Нутгийн хамгийн өндөр цэг нь 3065м өндөр Хойд Агарын оргил юм. Нутгийн өмнөд хэсэгт доод Цагааннуур, Тарган нуур, Дүүрэн, Бургаст, Мануулт, Цойцон, Хазаарт, зэрэг олон том жижиг нуур, хойд хэсгээр өндөр уулс тайгыг сүлжсэн Шишгэд, Тэнгис, Бус, Сариг, Жамсай, Жолго зэрэг олон гол мөрөнтэй. 
Сумын нутаг дэвсгэр 540,8 мянган га юм. Ой модны баялагаар аймагтаа эхний байранд ордог. Сумын нутагт Бярангийн ногоон хаш гэдэг үнэт чулууны орд газар байдаг. Байгалийн ашигт малтмалаар баялаг боловч бараг судлагдаагүй. Энэ нутгийн гол мөрөн дархадын цагаан загас гэж алдаршсан нэгэн зүйлийн загасаар баялаг юм. 
Сумын хүн амын зонхилох хэсэг нь дархадууд бөгөөд 30-аад хувийг цаатан иргэд эзэлдэг. Сумын хүн амын бүрэлдэхүүний нэг онцлог нь цаатан иргэд юм. Цаатангууд түрэг гаралтай, уйгур хэлтэй, соёд урианхай юм. 2007 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор  сумын хүн ам 1411 болж үүнээс 269 хүн нь өөрсдийгөө цаатан иргэд гэж бүртгүүлсэн байна. Сумын төв Гурвансайхан аймгийн төвөөс 279 км, Улаанбаатараас 948 км зайтай юм.
 
 
Монголын дөрвөн иргэн хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болжээ
Монголын дөрвөн иргэн хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.