ЭМДЕГ-ынхан “Чингис хаан” банкинд байрлах 27 тэрбум төгрөгөө олж авахаар ШҮҮХЭД ХАНДЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 16 секунд
ЭМДЕГ-ынхан “Чингис хаан” банкинд байрлах 27 тэрбум төгрөгөө олж авахаар ШҮҮХЭД ХАНДЛАА

ЭМДЕГ-ынхан “Чингис хаан” банкинд байрлах 27 тэрбум төгрөгөө олж авахаар ШҮҮХЭД ХАНДЛАА

“Чингис хаан” банкинд мөнгөө байршуулаад авч чадаагүй 30 орчим иргэн, аж ахуйн нэгж нэгдэн, “Чингис хаан банкны хохирогчдын холбоо” байгуулсан талаар бид мэдээлсэн. “Оны эхнээс эхлэн “Чингис хаан” банк харилцагчдын мөнгийг өгөхгүй байгаа. Хоёрдугаар сараас эхлэн шаардлага тавихад “удахгүй өгнө” гэсэн үгээр тагласаар өдийг хүрсэн. “Оны эхнээс эхлэн Чингис хаан банк харилцагчийн гүйлгээг саатуулж эхэлсэн гэх мэдээлэл бий. Бидний хувьд хоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл гэрээтэй байсан болохоор энэ хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Гэрээ дууссан өдөр нь банкинд шаардлага тавьсан. Банкны тухай хуулиар анхны шаардлага тавимагц л үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл биелүүлэлгүй өдийг хүрлээ” гэж “Чингис хаан” банкны харилцагчид нь мэдэгдэж байсан.  

Тэгвэл тус банкны хамгийн том харилцагч болох Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар мөнгөө нэхэмжлэхээр шүүхийн байгууллагад ханджээ. Тус банкинд эрүүл мэндийн даатгалын 27 орчим тэрбум төгрөг хадгалагдаж байгаа юм. Энэ талаар тус газрын дарга Г.Баясгалан “Би өнгөрсөн жилийн есдүгээр сард ажлаа хүлээн авсан. Тус банкинд 30 тэрбум биш 27 тэрбум төгрөг байгаа юм билээ. Бид авах гэсэн боловч гаргаж өгөхгүй байгаа тул Иргэний хэргийн шүүхэд мөнгөө олж авахаар хандсан. Шүүхийн зарчим, замаар энэ мөнгө эргээд олдох байх” гэжээ.

Эргэн сануулахад, Чингис хаан банкинд байршуулж байсан ЭМД-ийн сангийн 30 тэрбум төгрөгийг хүүг багасгаж, өөрт ашигтай байдал үүсгэсэн гэх хэргийг АТГ-аас шалгаж, Сүхбаатар дүүргийн шүүх хялбаршуулсан журмаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тухайлбал Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс шалгаж, улмаар арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдлүүлэхээр НПГ-т шилжүүлсэн. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлого буюу 86.234.000 төгрөгийг хэрэгт хураагдсан мөнгөн төгрөгөөс улсын орлого болгох боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгж буюу 30.000.000 төгрөгөөр торгосон.

Мөн “Чингис хаан”-ны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн хэмээн буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгосон бол

“Чингис хаан банк” ХХК-ийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхолын төлөө үйлдсэн бол/ зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банкинд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгосон байдаг.

Өөрөөр хэлбэл жил орчим АТГ-ын мөрдөн байцагчдын илрүүлэн шалгасан ЭМД-ын мөнгийг хүүлж, өөрт ашигтай байдал үүсгэж, хахууль өгсөн гэх хэргийг “Чингис хаан” банкныхан гэмт хэргээ өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Банкны гол хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн 46 хувийг “Могул ибиз” ХХК-ын эзэн Д.Батаа 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд 31, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг юм.

ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги Судалгааны Хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ
ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги Судалгааны Хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.