Азиуд савхаар хооллодогийн учир
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
Азиуд савхаар хооллодогийн учир

Азиуд савхаар хооллодогийн учир

Азиуд савхаар хооллодогийн учир
Азийн ихэнх улсын хүмүүс савхаар хооллодог. Түүнчлэн манайхаас бусад Азийн ихэнх орны хүмүүс будааг савхдан идэж чаддагийн учир нь бөөрөнхий үрт будаа амархан бөөгнөрдөгт байгаа юм. 

Түүхчид 4-5 мянган жилийн өмнө хятадууд хоол бэлтгэхдээ савх хэрэглэдэг байсныг тогтоосон бөгөөд хоол идэхдээ хэрэглэх болсон нь хүн амын хэт өсөлттэй холбоотой гэж үзжээ. Хүмүүс хоолоо хурдан болгох, олон хүнд хүртээмжтэй байх үүднээс хольцыг жижиглэн хэрчиж, савхаар хатгаж идэх нь хялбар байв. Улмаар хоёр савхаар хавчин идэх байдал дэлгэрсэн байна. Энэ хэрэглүүр нь мэдээж маш хямд тусна. 

Баруунд Конфуций гэж алдаршсан их номч Кунз “Нэр төртэй шударга хүн амьтан хороохыг тэвчиж, хоолны ширээн дээрээ хутга тавихгүй байх ёстой”хэмээн сургадаг байв. Тэрээр цагаан хоолтон байсан төдийгүй хутга хэрэглэхийгцээрлэдэг нэгэн байлаа. Түүний сургааль савхны хэрэглээ дэлгэрэхэд тодорхой үр нөлөөгөө өгсөн гэж үздэг байна. Тиймээс ч богино хугацаанд Япон, Солонгос, Вьетнам зэрэг хөрш орнуудад савхны хэрэглээ түгжээ. 

Хятадын язгууртан угсаатнууд мөнгөн савхаар хооллодог байсан бол япончууд хулсан савхыг шашны ёслолд л хэрэглэдэг байжээ.Монголчууд ч мөн мөнгөн аяга хэрэглэж ирсэн нь дараахь ач холбогдолтой юм. 

Хор хийсэн хоол, унданд мөнгө харлаж, үхмэл бараан өнгөтэй болдог. Гэхдээ цианид, мышьяк зэрэг хорондмөнгө хувирдаггүй юм байна. 

Сүүлийн үед бичил схем болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг зарим компаниуд ажилтан шалгаруулж авахдаа савх хэрэглэдэг дадлыг нь шалгадаг гэнэ. Энэ нь тухайн хүний гарын хурдыг сорих нэг үзүүлэлт болдог юмсанж. 

Савхны хэрэглээтэй холбоотой мэдэхэд илүүдэхгүй зүйлийг хүргэе. Япон улсад савхаар хооллох үед дараах үйлдлүүдийг цээрлэдэг байна. 

Савхаар хоол идэж байхдаа савхаараа дамжуулан өөр хүнд бүү өгөөрэй. Хэрэв өгмөөр байвал савхаараа хавчаад тавган дээр нь тавих хэрэгтэй. Савхаар дамжуулан өгөхийг ганцхан тохиолдолд зөвшөөрдөг. Хэн нэгэн ойр дотны хүн өөд болсны дараа чандарлах ёслол дээр талийгаачийн ясны жижиг хэлтэрхийг хамгийн ойрын хүн нь ёслолын савхаар авч өөр хамаатандаа дамжуулж тэр нь савхаар аваад чандартай сав руу хийдэг байна. Хэрэв та үүнийг кафед хийвэл эргэн тойрны хүмүүс энэ хоол талийгаачийн дурсгалд зориулсан юм байна хэмээн буруугаар ойлгодог юм байна.
П. И. Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойн тоглолт
П. И. Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойн тоглолт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.