Хятадын “Синхуа нэт” сонинд: Н.Энхбаяр авлигын хэргээс зугтаж, Солонгост дүрвэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 49 секунд
Хятадын “Синхуа нэт” сонинд: Н.Энхбаяр авлигын хэргээс зугтаж, Солонгост дүрвэсэн

Хятадын “Синхуа нэт” сонинд: Н.Энхбаяр авлигын хэргээс зугтаж, Солонгост дүрвэсэн

Хятадын “Синхуа нэт” сонинд: Н.Энхбаяр авлигын хэргээс зугтаж, Солонгост дүрвэсэн

 
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Өмнөд Солонгосоос иргэний харъяалал хүссэн тухай мэдээ Монгол, Өмнөд Солонгост шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл, энэ шуугиан хоёр улсаас хальж, хятадуудын анхаарлыг татжээ. Хятадын “news.163.com” гэх цахим сайт Өмнөд Солонгос, Монгол, Хятадын бусад эх сурвалжаас ишлэн, манай ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар өгүүлсэн байна . (http://news.163.com/14/1006/13/A7SJ6P2P0001121M.html) сайтад бичсэнээс үзвэл, хятадууд манай улс төрийн байдал, удирдагч нарыг маш сайн судалдаг гэдэг нь тодорхой ажээ.  Тус сонинд

Солонгосын хэвлэл: Монголын Ерөнхийлөгч асан төрийн өмч шамшигдуулсан хэрэгт холбогдсоноос болж, Өмнөд Солонгост дүрвэн зугтжээ

 Энэ сарын 6-нд Хятадын “Синхуа нэт” сонинд, Монголын Ерөнхийлөгч асан, 56 настай Намбарын Энхбаяр Өмнөд Солонгост дүрвэн зугтсан гэж Өмнөд Солонгосын засгийн газрын нэгэн албан тушаалтан хэлснийг Өмнөд Солонгосын эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Үүний шалтгааныг тайлбал, Энхбаяр нь авлигын хэрэгт сэжиглэгдэхээс зайлсхийж, дүрвэн зугтсан бололтой.

Өмнөд Солонгосын “Korea Central Daily News”-ийн мэдээлснээр, энэ нь гадаад улсын төрийн тэргүүн асан хүн Өмнөд Солонгост орогнол эрж буй анхны тохиолдол ажээ.

2005 онд Энхбаяр сөрөг хүчин МАХН-аас нэр дэвшиж, гуравдахь ерөнхийлөгчөөр сонгогдсон ба Монголд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалыг хашсан анхны улс төрийн фигур болсон юм.

Гэвч, тэрээр 2009 оны сонгуульд ялагджээ. 2012 оны 4 дүгээр сард Монголын “Авлигатай тэмцэх газар” үйлдвэр, зочид буудал зэрэг төрийн өмчийг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр түүнийг баривчлав. Тухайн үед, Энхбаяр “Энэ бол миний асуудал биш, харин Монголын улс төр дэх түгээмэл практик” хэмээгээд, үүнийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж хэлж байсан юм. ... Түүнийг хоригдох үеэр, НҮБ-ын ЕНБ-ийн дарга Бан Ки-Мүн түүнийг хилсээр хорьсон эсэхийг үнэн зөв нягтлах мэдэгдэл хүргүүлж байв.

Энхбаяр эрх мэдлээ буруугаар ашигласан хэрэгт буруутгагдан, шүүхээс хоёр жил зургаан сар шоронд хоригдох ял авчээ. Үүнээс хойш тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар засгийн газрын ахлах, дээд албан тушаалтнуудын хэвтэн эмчлүүлдэг II Эмнэлэгт ихэнх хуцгацаагаа өнгөрөөж байгаад, Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан юм.

Үүний дараа, тэрбээр Солонгост байж, шашин ном дэлгэрүүлэх ажил явуулах болсон бөгөөд саяхан түүнийг гэр бүлийн хамт Солонгосын иргэн болсон хэмээн мэдээлэв. Тэрээр ерөнхийлөгч байхдаа Өмнөд Солонгостой маш дотно харилцаатай байсан юм.

Өнгөрсөн сард Монголын мэдээлийн хэрэгслээр Энхбаяр Өмнөд Солонгост орогнол эрсэн талаар анх мэдээлсэн юм. ... Тухайн үед, Монголын орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд Энхбаярыг төрийн өмч шамшигдуулсан хэргээр дахин баривчилах гэж байсан ба энэ нь түүний дүрвэн зугтах шалтгаан болсон хэмээн мэдээлжээ. Харин, Өмнөд Солонгосын засгийн газрын холбогдох хариуцлагатай ажилтан “Одоо Энхбаяр уучлагдсан хэвээр тул, Солонгосын иргэн болоход хоёр орны хооронд хуулийн асуудал байхгүй” гэж хэлсэн юм.  

 

Үргэлжлэлийг АГШИН.мн

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын талаар мэргэжилтнүүд юу гэж ярив?
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын талаар мэргэжилтнүүд юу гэж ярив?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.