Ухаалаг гар утас уршигтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 52 секунд
Ухаалаг гар утас уршигтай

Ухаалаг гар утас уршигтай

 
10 минутын өмнө

Барууныхан хэдэн жилийн өмнөөс өнгөт телевизороо хэрэглээнээс халж удирдлагагүй, гараар нүдэж гаргадаг“хуучин найз”-аа үздэг болсон гэсэн. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж буй нь тэр. Бас суваг солихдоо удирдлага хэрэглэхгүй босох шаардлагатай тул хар телевизорыг хэрэглэхэд өгөөжтэй. Үүнтэй нэгэн адил сүүлийн үед тэд ухаалаг гар утаснаас татгалздаг болсон сурагтай. Мэдээлэл хадгалахад найдвартай, бат бөх чанартаа гээд олон талаас нь бодож гаднынхан товчлууртай гар утсыг сонгон хэрэглэдэг болжээ. Гэтэл монголчууд өдөр тутам хэрэглэдэг эдгээр эд зүйлийг хэрхэн ашиглаж байна. Гаднынхан шиг сонголт хийж байна уу. Хүний биед сөрөг нөлөөтэй гэгдэх дээрх эд зүйлсийг бид одоо ч ашигласаар байгаа. Бүр илүү хүчин чадалтайг нь сонгон халаасандаа, биедээ ойр авч явах хүртлээ дотно нөхөрлөх болжээ. Тэр бүү хэл, том хүн хүүхэд багачууд хүртэл ухаалаг гар утсанд донтох болсныг эмч, судлаачид анхааруулсаар байгаа юм. Тиймээс сүүлийн үед ерөнхий боловсролын зарим сургууль сурагчдадаа ухаалаг гар утас хэрэглэхгүй байхыг зөвлөж, хичээлийн цагаар ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. Нүдээ олсон эл шийдвэрийг хамгийн сүүлд “Шинэ Монгол” сургуулийнхан гаргасан байна. Ийм шийдвэр гаргасанд эцэг эхчүүд ам сайтай байгаа аж. Инстаграм, твиттер, фэйсбүүкийг хүмүүс өргөнөөр ашигладаг болсон энэ үед хүүхдүүд ихэнх цагаа цахим ертөнцөөр аялж байгааг тэд анхаарах болж. Сурагчдын ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарласнаар хичээлдээ анхаарал хандуулах цаг нь нэмэгдэж, гэр бүлийн амьд харилцаа сэргэнэ хэмээн зарим эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тиймээс ухаалаг гар утаснаас татгалзаад байгаа зарим сургуулийнхныг дэмжиж бусад нь ч гэсэн тэдэнтэй нэгдээсэй. Сүүлийн үед хоёр настай хүүхэд ухаалаг гар утсаар тоглох болсныг эцэг эхчүүд харж байгаа байх. Үүнийг зарим эцэг эх хүүхдээ эрт гадаад ертөнцтэй харьцаж, аливаа зүйлийг ашиглаж сурч байна хэмээн өөгшүүлдэг. Үнэндээ тэгж өөгшүүлэхийн оронд харин ч хэрэглэхийг нь хориглож зогсоох хэрэгтэй. Хориглож, цагдаж чадвал та хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйд ач тустай үйл хийж буй юм.

 

Б.Сийлэн

 
 
- See more at: http://www.unen.mn/content/48845.shtml?alias=unen#sthash.9BljRTyQ.dpuf
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд халдашгүй дархан эрхийг хэн өгөв
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд халдашгүй дархан эрхийг хэн өгөв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.