Гацууртын ордыг ашиглуулах эсэхийг нутгийн иргэд нь шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 29 секунд
Гацууртын ордыг ашиглуулах эсэхийг нутгийн иргэд нь шийднэ

Гацууртын ордыг ашиглуулах эсэхийг нутгийн иргэд нь шийднэ



Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ноён уулын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх шийдвэрийг гаргажээ. Хэлэлцүүлгийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд Мандал сумын нутагт зохион байгуулахаар болсон байна. Гацууртын ордыг ашиглахтай зэрэгцээд ойр байрлах Ноён уулыг ухуулахгүй гэх шүүмжлэл нийгэм даяар өрнөөд байгаа. Жагсаал цуглаан, өлсгөлөн зарлахад хүргэсэн Ноён уулын дор Хүннүгийн үеийн түүхийн ховор нандин олдворууд бий гэдгийг иргэний хөдөлгөөнийхнөөс авахуулаад УИХ-ын зарим гишүүн хэлж байгаа. Харин нөгөө талаас Уул уурхайн яамны мэргэжилтнүүд Ноён уулын дор үнэт олдвор байхгүй гэдгийг тогтоосон болохыг хэлж буй нь олон нийтийг төөрөгдөлд оруулах болсон юм. Иймд Засгийн газраас албан ёсоор ажлын хэсэг ажиллуулж байгаа.

“Ноён уулыг ухуулахгүй” гэх тэмцэлийн цаана юу нуугдана вэ гэсэн хардлага их бий. Ямар хардлага вэ гэвэл жагсагчид, өлсгөлөн зарлагчид үнэхээр Ноён уулыг аврахын төлөө байв уу, аль эсвэл хэн нэг улстөрчдийн “гар, хөл” болж, өмнөөс нь дуугарав уу гэдэг. Иймээс л Мандал сумын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа иргэдээс асууж, тэд Гацууртын ордыг “Сентерра гоулд” компанид ашиглуулах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэх юм. Хэрэв нутгийн иргэд ашиглуулах нь улс оронд, эдийн засагт ашигтай гэж үзвэл УИХ-ын шийдвэрийн дагуу ордыг ашиглана. Гэхдээ одоогоор УИХ ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг Засгийн газарт буцаачихаад байгаа. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганаар нутгийн иргэдийн шийдвэрийг харгалзан үзэн Гацууртын ордыг цаашид яах вэ гэдгийг тодорхой болгох нь.

70 орчим тонн алттай Гацууртын орд зах зээлийн ханшаар 2.1 тэрбум ам.доллар болно. Оюутолгойн хоёр жилийн үйлдвэртэй тэнцэх хэмжээтэй алт Гацууртад байгаа аж. Энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Сентерра гоулд” компанийнхан УИХ-ын шийдвэр гарахаас өмнө эхлээд нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсох ёстой байсан. Хэрэв тэгсэн бол өнөөдрийн энэ маргаан үүсэх байсан уу, үгүй юу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тухайн ордыг ашиглах зөвшөөрлийг УИХ-аас илүүтэй орон нутагт амьдарч байгаа иргэд л шийднэ гэсэн. Тэр энэ байр сууриа хэд хэдэн удаа ч илэрхийлсэн. Ийм байр суурийг илэрхийлсээр байтал иргэний хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг тавина гэж цуглаан хийх болж. Тэд угтаа Ноён уулын төлөө тэмцэж байсан. Нутгийн иргэдийн үгийг нь сонсохоор болсон шийдвэр гарчихаад байгаа энэ үед тэдний жагсаал цуглааны гол “бай” өөр хүн рүү чиглэчихэв. Ямартай ч Гацууртын ордыг ашиглах уу, үгүй юу гэдгийг иргэд шийдэхээр болж байна.

 

Т.Төгсбилгүүн

З.Баянсэлэнгэ зэрэг нэмэхийн өмнө ба хойно /1-р хэсэг/
З.Баянсэлэнгэ зэрэг нэмэхийн өмнө ба хойно /1-р хэсэг/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.