Хотын мээр Э.Бат-Үүл чөлөөт хэвлэлийн аминд хүрч мэдэхээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
Хотын мээр Э.Бат-Үүл чөлөөт хэвлэлийн аминд хүрч мэдэхээр байна

Хотын мээр Э.Бат-Үүл чөлөөт хэвлэлийн аминд хүрч мэдэхээр байна

“Монгол ньюс” ХХК-ийн охин компани болох ABM компани хотын гудамжинд сонин хэвлэл борлуулдаг асуудлыг дэм­жиж, өвөл, зунгүй гадаа гандаж, даарч зогсдог борлуулагчдад зориулж одоогоос 10 гаруй жилийн тэртээ босоо ТҮЦ-нүүд босгож өгсөн билээ. Цас бороонд норж, шороонд дарагддаг сонин хэвлэлүүд өнгө зүсээ алдан шарлаж, улмаар борлогдохоо больдог байсан нь дээрх түцнүүд бий болсноор харьцангуй гайгүй болсон юм. Улаанбаатар хотод оршдог худалдаа, үйлчилгээний газруудаас гадна дээрх 50 орчим цэгт хэвлэл зарж хоолоо олж иддэг хүмүүс ажлын байргүй болж эхэлжээ. 
    
Одоогоос 20-иод хоногийн өмнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр­дугаар хэлтсээс тус дүүргийн нутаг дэвс­гэрт байрлаж буй дөрөв, таван сонин борлуулдаг цэгийг хоёр, гурав хоногийн дотор нүүлгэх мэдэгдэл өгсөн ч түүнийг эзэмшигч АВМ компанийн удирдлагууд дээрх асуудлыг зохицуулах талаас нь ярьж хөөрч байтал нэг л өглөө цагдаа нар дөрөв, таван сонин борлуулах ТҮЦ-ийг шөнө дөлөөр ачиж, хуучнаар Журмын ха­шаанд аваачиж хийжээ. Нэгэн дотор нь хадгалж байсан сонин хэвлэлээ авч, зарж борлуулах гэсэн ч ядарсан борлуулагчдыг цагдаагийнхан огт халгаахгүй байгаа аж. 
    
Түүгээр зогсохгүй тэрхүү “журамлагд­сан” ТҮЦ-үүдийг Журмын ха­шаанаас авах бол тус бүрт нь 300 мянган төгрөг төлж байж ав гэж солиорчээ. Мэдээж хэрэг, хотын өнгө үзэмжийг бодвол 3-10 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн хийцтэй сонин хэвлэлийн мухлагийг тү­рээсээр авч болох ч хямрал нүүрлэсэн энэ цаг үед борлуулагчид байтугай сонин уншдаг хүн хүртэл цөөрсөн тул шинээр байрлуулсан мухлагуудын “ажлын чиг үүрэг” зөрчигдөх бололтой. Харин олон жил хоолоо олж идэж байсан сонин борлуулагчид маань гудамжинд гарч, ахуй амьдрал нь улам бүр хүндрэх төлөвтэй байна. Энэ асуудал гагцхүү борлуулагчдаас гадна сонин хэв­лэлийн эрхлэгч нарын анхаарлыг татаж эхэлжээ. 
    
Нэгэнтээ “Чөлөөт хэвлэлийн хууль”-ийг батлалцаж байсан эрхэм хотын мээр Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн өнгө үзэмжийг бодохоос гадна сонин хэвлэлээ түгээн амьдарч буй сониныхон болон борлуулагчдын хувь заяаг ийнхүү зөнд нь орхижээ. Удахгүй Баянгол дүүргийн цагдаа нар ч гэсэн өөрийн нутаг дэвсгэрт оршиж буй хэвлэлийн түцнүүдийг “журамлах” гэж байгаа аж. Энэ маягаараа удвал Монголд чөлөөт хэвлэлийг түгээж амьдардаг хүний тоо өдрөөс өдөрт багасаж, улмаар олон сонин “амиа хорлоход” бэлэн болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

 

"Монгол Улсын гурван сая дахь иргэн" сэдэвт марк гаргалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.