С.Одонтуяа: Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачласан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
С.Одонтуяа: Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачласан

С.Одонтуяа: Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачласан

УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор хуулийн төсөл өргөн барив.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Хууль тогтоогчийн хувьд улс орны хөгжлийн бодлого аль болох урт хугацааны үр дүнг харж, түүнийг чиглүүлж байх ёстой гэж боддог. Нийгэмд тулгамдаж буй аливаа асуудалд гал унтраах байдлаар хандаад ямар ч үр дүн гардаггүй. Олон улсын туршлагаас харахад боловсролын системд хийсэн өөрчлөлтийн үр дүн 5-10 жил, эрүүл мэндийн салбарын бодлогын өөрчлөлт түүнээс ч урт хугацаанд үр дүнд хүрдэг.

Энэ утгаараа хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгч болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хангахуйцаар хуулийн төсөл боловсруулагдлаа. Тодруулбал, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чихрийн агууламжтай ундааны үнэнд өөрчлөлт орохгүй ба хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачласан” гэв.

Хуулийн санаачилга нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулан төсвийн орлогыг нэмэх биш эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 гр чихэр агуулагдвал ямар нэг татваргүй, түүнээс дээш чихэртэй ундааны хэрэглээг татвараар зохицуулах юм.

Хууль хэрэгжих хугацаа 2024 оны 1 сарын 1-ний өдөр гэсэн нь үндэсний үйлдвэрлэгчид чихэрлэг ундааны найрлага дахь чихрийн хэмжээг бууруулах, хүүхэд, багачууд, залуучуудын дунд эрүүл хэрэглээний суртачилгаа, ойлголт өгөх боломж олгох юм. Хууль хэрэгжсэнээр бүрдэх татварын орлогоор цэвэр ус уух боломжийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар бий болгох, эрүүл зохистой хоол хүнсний соёлыг хэвшүүлэх, сурталчлахад зарцуулах аж.

Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн 2100 сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаанаас үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 2/3 нь чихэртэй ундаа эзэлж байна. Чихрийн хэт хэрэглээний 65 хувийг чихэрлэг ундаанаас авч буй нь асуудлын гол шалтгаан болж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2016 онд бүх улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор хэт чихэрлэг ундаанд татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Түүнчлэн чихэрлэг ундаа нь шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр халдвар бус өвчний нэг гол шалтгаан болдог.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт нээлттэй захидал илгээжээ
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт нээлттэй захидал илгээжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.