Засгийн газраас зохион байгуул даг “Сайдын цаг” уулзалтад Зам тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож салбартаа хийж буй ажлаа танилцууллаа. Зам тээврийн салбар үндсэн дөрвөн буюу авто болон агаарын, усан зам тээврийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, замын барилга угсралтын салбарт норм, нормативын шинэчлэлийн ажилд анхааарч байгаа аж. Салбарын яам энэ жилдээ багтаж, аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгахаар төлөвлөжээ. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Богд хаан” төмөр замын төслийг эхлүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд УИХ энэ асуудлыг дэмжвэл ажилдаа ороход бэлэн болсон талаар салбарын сайд мэдээлсэн. Түүнчлэн Монгол Улсыг тээврийн нэгдсэн төв болгох чиглэлд транзит тээврийн гэрээ хэлцлүүдийг хийж байгааг дуулгалаа. Үүнээс гадна Хөшигийн хөндийн нисэх буудал-Улаанбаатар хотыг холбох автозамын ажлыг энэ жил эхлүүлж, 2016 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар байгааг тэрбээр хэлсэн. Н.Төмөрхүү сайд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
- Тавантолгойн ажлын хэсэгт танай яамнаас төлөөлөл багтаж байгаа юу?
-Манай яамнаас болон Монголын төмөр замаас төлөөлөл оролцож байгаа. -Засгийн газрын гишүүний тань хувиар асуухад Оюутолгойд ногдуулсан 30 сая ам.долларын торгуулийг өчигдрийн /уржигдар/ засгийн хурлаар “Эвлэрлийн гэрээ”- гээр шийдэхээр болсон гэх юм. Энэ үнэн үү?
-Оюутолгойн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Энэ хүрээнд шийдэгдсэн асуудал гэж ойлгож болно. -Тэгэхээр 30 сая ам.долларын татварыг хүчингүй болгосон гэсэн үг үү?
-Би энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Одоогоор нийслэлтэй автозамаар холбогдоогүй хэдэн аймаг үлдээд байна вэ?
-Дорнод, Ховд, Говь-Алтай, Улаан- гом, Улиастай хот хол богдоогүй бай на. Энэ жил Хятадын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгорын Байдраг, Говь-Алтайн чиглэлийн замыг хийнэ. Мөн Тосонцэнгэл, Улиас тайн чиглэлийн замыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн Ховд, Улаан гом хоёрын замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байна. Мөн Дорнод аймагт бондын санхүүжилтээр замын ажил хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн банкин дээр эх үүсвэр нь бэлэн байгаа.
-Энэ онд нийт хэчнээн километр автозам, төмөр зам барихаар төлөвлөж байгаа вэ?
-Байдраг-Говь-Алтайн чиг лэлд 126 километр зам тавина. Тосонцэнгэл- Улиастай хот руу 129 километр зам, Дорнодын 146 километр зам тавихаар байгаа. Баталгаатай эх үүсвэртэй замууд бол энэ. Дээрээс нь нэмээд шинэ нисэх буудал болон Улаанбаатарыг холбосон 33 километр, зургаан эгнээтэй хоёр урсгалтай зам барихаар төлөвлөж байгаа. Бусад зам концессын гэрээнд орно. Концессын гэрээ хийсний дараа замын урт тодорхой болох юм. Төмөр замын хувьд Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 262 километр замыг консерциумд очсон ч, гэрээ бүтэлгүй болсон ч стратегийн хувьд чухал гэж үзэж байгаа учраас дуусгана. Мөн Хөөт-Бичигтийн 200 гаруй километр замын ажил байгаа. УИХ баталчихвал Богд уулын 150 километр төмөр замын ажил эхэлнэ. Монголоор дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлье гэвэл логистикийн нөхцөл, замынхаа нэвтрэх чанарыг нэмэгдүүлэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар төмөр замын шинэчлэл болон нэвтрүүлэх, тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэх гээд хоёр гол ажилд анхаарах ёстой болж байгаа юм. Мөн хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний логистикийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн Замын-Үүүдийн боомтыг сайж- руулах үүднээс одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр логистикийн ажил хийж байгаа. Үйл ажиллагаа эрчимжүүлж чадвал таван сая тонн ачаа нэмэгдүүлэх бодит боломж бий.
М.ӨНӨРӨӨ

Эх сурвалж http://www.info.mn