Ц.Сансарцэцэг: Мэргэжлээс шалтгаалсан өвчинд тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин зонхилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 10 секунд
Ц.Сансарцэцэг: Мэргэжлээс шалтгаалсан өвчинд тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин зонхилж байна

Ц.Сансарцэцэг: Мэргэжлээс шалтгаалсан өвчинд тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин зонхилж байна

ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмчилгээ чанарын менежер Ц.Сансарцэцэгтэй ярилцлаа.

-Мэргэжлээс шалтгаалсан өвчин нь ямар хүчин зүйлээс үүсдэг вэ?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ажил мэргэжилтэй холбоотой өвчнийг ажлын тодорхой орчин, хөдөлмөрийн үйл ажиллагааны үр дагавар, Мэргэжлээс шалтгаалсан өвчин (МШӨ)-ийг ажлын байрны онцгой өртөлтөөс шалтгаалж үүсдэг гэж үздэг. ОУХБ-аас 2002 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтыг эрсдэлд хүчин зүйлүүдийн өртөлтөөс хамааруулж 4 бүлэг 106 өвчин, 2010 онд шинэчлэн 4 бүлэг 194 өвчнийг тоймлон гаргасан байдаг. Манай улсын хувьд “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-д Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ гэж тодорхойлсон байдаг.

-МШӨ-ний талаар гарсан статистик тоон мэдээлэл байдаг уу?

-Дэлхийн хэмжээнд өдөр бүр 7500 хүн ажлын байрны өртөлтөөс шалтгаалан нас барж, түүний 6500 нь ажилтай холбоотой өвчин, 1000 нь мэргэжлээс шалтгаалсан өвчтэй холбоотой байна. Манай улсад 1973 оноос мэргэжлээс шалтгаалах өвчин оношлогдож, хөдөлмөр зохицуулалт хийх, эмчлэх, сувилах үйл ажиллагаа эхэлсэн. 1973-2021 оны хооронд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд МШӨ-ний 10119 тохиолдол бүртгэгдсэн. 2021 оны байдлаар 2810 (2.4%) иргэн идэвхтэй хяналтад байна. Үүний 52.6 хувь нь тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин, 23.4 хувь нь мэдрэл, 9.8 хувь нь төрөл бүрийн бодисын хордлого, үлдсэн хувийг чих хамар хоолой, арьс харшил, туяа, нүдний өвчлөлүүд эзэлдэг. Мэргэжлээс шалтгаалсан өвчний шинэ тохиолдол 2017 онд 68, 2019 онд 49, 2021 онд 50 бүртгэгдсэн. 2009-2018 оны хооронд МШӨ-ний улмаас идэвхитэй хяналтад байсан 895 нас барсан ба улсын дундаж наслалтаас эрэгтэй 9.3, эмэгтэй 10 насаар бага насалсан байдаг.

-Манай улсын хэмжээнд МШӨ-ий оношилгоо нь ямар хууль эрх зүйн актын хүрээнд зохицуулагддаг вэ?

-МШӨ-ний оношилгоо, хөдөлмөр магадлал зохицуулга нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд хамтарсан А/758, А/197 дугаар тушаал “Даатгуулагч буюу иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай” –ыг баримтладаг. Мөн MNS Мэргэжлээс шалтгаалсан уушгины эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээны стандарт, МУ-д зонхилон тохиолдах мэргэжлээс шалтгаалах өвчний удирдамжийг мөрдөж байна.

-Олон улсын хэмжээнд МШӨ-өөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэний тэтгэвэр, тэтгэмжийн зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч?

Хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд тухайлбал АНУ, БНСУ, Герман, Узбекстан зэрэг орнуудыг судалж үзвэл ажлын байрнаас үүссэн мэргэжлийн өвчнийг тухайн улсын тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын байгууллага тогтоож дүгнэлтэд үндэслэн даатгалын эрхийг үүсгэдэг. Хөдөлмөрийн чадвар алдалтыг түр болон бүр чадвар алдалтаар тогтоож даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг олгодог нь манай улсын бодлого зохицуулалтай адилхан боловч тэтгэмжийн хувь, хугацаа харилцан адилгүй ялгаатай байдаг.

-Эцэст нь асуухад манай улсын МШӨ-ний оношилгоо, эмчилгээг олон улсын чиг хандлагатай харьцуулж яаралтай хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагаанууд юу байгаа вэ?

ДЭМБ-аас 2022 оны 1-р сараас Хөдөлмөрийн эрүүл мэндийн оношилгоонд ICD буюу Олон улсын өвчний 11-р ангилалыг ашиглах зөвлөмж гаргасан ба Мэргэжлээс шалтгаалах бүх өвчнүүд багтсан болохыг онцолсон байдаг. ОУХБ-аас 2022 онд гаргасан Мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгооны шалгуурыг өвчлөл тус бүрээр олон улсын өвчний ангилал 10,11 харьцуулж оруулсан. Бид ч оношилгоонд Олон улсын өвчний ангилал 11 цаашлаад ICF буюу Олон улсын үйл ажиллагааны ангилалыг нэвтрүүлэх, МШӨ-ний оношилгоо эмчилгээ стандарт, удирдамжуудыг шинэчлэх, шинээр нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг өргөжүүлэх, МШӨ-ний нэгдсэн мэдээллийн сантай болох, МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хяналтын иргэдийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг маш олон ажлууд хүлээгдэж байна.

“Тариаланчид айдастай байна Ерөнхий сайд аа”
“Тариаланчид айдастай байна Ерөнхий сайд аа”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.