Таван жил үргэлжилсэн Өмнөд Хятадын тэнгисийн маргаан Арбитрын шүүхэд очсон нь дэлхийн анхаарлын төвд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 43 секунд
Таван жил үргэлжилсэн Өмнөд Хятадын тэнгисийн маргаан Арбитрын шүүхэд очсон нь дэлхийн анхаарлын төвд байна

Таван жил үргэлжилсэн Өмнөд Хятадын тэнгисийн маргаан Арбитрын шүүхэд очсон нь дэлхийн анхаарлын төвд байна

Одоогоос таван жилийн өмнө Вьетнамын нийслэл Ханой хотод олон зуун вьетнамчууд өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг Хятад эзэмшихийг санаархаж буйг эсэргүүцэн жагсаж билээ.  Эсэргүүцлийн жагсаал  Вьетнамын газрын тос, байгалийн хийн хайгуулын хөлөг онгоц, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг хоорондын сөргөлдөөнөөс үүдэлтэй байв. Үүнээс хойш Хятад, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайвань зэрэг улсуудын дунд Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын төлөөх  сөргөлдөөн тасралтгүй хурцадсаар байв.

2011 оны тавдугаар сарын 26-нд Ханой Хятадын эргийн хамгаалалтын хөлгийг  чичирхийллийн судалгаа явуулж байсан Вьетнамын хөлгийн 120 км кабелийг тасалсан гэж буруутгаснаас газар нутгийн дээрх маргаан үүсчээ. Хөрш улстайгаа харилцаагаа муутгах хүсэлгүй эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг тараасан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байлаа. Хятадын Засгийн газар хэлэлцээний аргаар зохицуулахыг зорьсоор ирсэн байдаг. Гэвч Филиппиний тал Америкийн дэмжлэгээр уг асуудлыг ганц талаасаа арбитрын шүүхэд өгөх хатуу арга хэмжээ авсан байна. Энэ нь маргааныг энх тайвнаар зохицуулахад ашиггүй төдийгүй, хойшдын хэлэлцээнд улам хүндрэл бэрхшээл учруулах эрсдэлтэй юм.

Тэгвэл үүнээс таван жилийн дараа буюу  энэ сарын 11-нд Америкийн олон улсын асуудал судлалын эрдэмтэн, Америкийн дэлхийн стратегийн мэдээлэл сэтгүүлийн Вашингтоны салбар газрын дарга Виллиам Жонс “Филиппин Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг ганц талаасаа Арбитрын шүүхэд өгсөн нь маргаанаа энх тайвнаар зохицуулах гэсэн Хятадын хүчин чармайлтад сөрөг нөлөө үзүүлэх болно. Хятадын тал уг арбитрын шүүхийн шийдвэрээс татгалзах зүй ёсны учир шалтгаантай юм” гэжээ.

Нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн асуудал бол НҮБ-ын тэнгис далайн конвенцын цар хүрээнд багтдаг. Тэнгис далайн зааг хязгаарыг тогтоох тухайд Хятад улс 2006 нд уг конвенцын дагуу тэнгис далайн зааг хязгаарыг тогтоох маргааныг гуравдагч талаар шийдвэрлүүлэх дэг журмаас гадна байлгах мэдэгдэл хийсэн юм. Ийм учраас Хятадын тал уг асуудлыг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзах зүй ёсны учир шалтгаантай юм. Испанийн зөвлөхүүдийн Галисиа олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн дарга, Испанийн Хятадын бодлогыг судлах төвийн дарга Хулио Риос энэ сарын 13-нд сэтгүүлчид хэлэхдээ, “Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг зохицуулахын зангилаа бол яриа хэлэлцээ, зөвшилцөл юм.

Харин ганц талаасаа арбитрт хандах явдал биш. Зөвшилцөл нь ойлголцлыг нэмэгдүүлэхэд ашигтай, арбитр нь маргааныг хурцатгах болно. Хуулийн үүднээс болон бодит үр дүнгээс авч үзвэл, ганц талаасаа арбитрт хандах нь хүчингүй юм” гэжээ.  Мөн тэрбээр “Арбитрын дүн ямар байсан ч түүний хуулийн үнэ цэнэ, бодит ач холбогдол үгүйтэй адилхан юм гэжээ. Хятад улс 2006 онд НҮБ-ын тэнгис далайн конвенцын 298 тоот тогтоолын дагуу уг асуудлыг гуравдагч талаар зохицуулах асуудлын хүрээнээс гаргах мэдэгдэл хийсэн юм гэжээ. Ямартай ч ажиглагчдын үзэж байгаагаар Америк Өмнөд Хятадын тэнгисийн аяллын эрх чөлөө гэгчээр шалтаг болгож, Өмнөд Хятадын тэнгис рүү тэнгисийн болон агаарын цэргийн хүчин илгээсээр байгаа нь конвенцид заасан гуравдагч тал тэнгисийн эрэг дагуу орнуудын хууль дүрмийг журамлан сахих хэрэгтэй гэсэн заалтаас няцаж байна.

Америк Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд цэргийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа нь тус бүс нутагт мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Дашрамд сануулахад,  Филиппин болон олон улсын арбитр өмнөд Хятадын тэнгисийн усан хил дэх Тай Пин арлыг дэвээ хад болохоос биш арал олтриг биш хэмээн ярьж байсан нь ч гэсэн олон нийтийн анхаарлыг татаад зогсохгүй дургүйцлийг төрүүлээд өнгөрсөн билээ.

Д.Эрдэнэ

Эх орноо худалдахыг бид зөвшөөрөхгүй
Эх орноо худалдахыг бид зөвшөөрөхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.