Махыг хортой бодисоор “бордож” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 25 секунд
Махыг хортой бодисоор “бордож” байна

Махыг хортой бодисоор “бордож” байна

 

АУ-ны магистр Д.Нямсүрэндэжид

АШУ-ны доктор, профессор Д. Амгаланбаатар  

90-ээд оноос хойш хиамны явган цехүүд олширч бидний хоолоор иддэг хор бас нэгээр нэмэгдлээ. Манай хаимчдын хиам үйлдвэрлэх тенологт гахайн өөхөөр махаа биежүүлэх тенологи өргөн дэлгэр байдаг. Хиам бэлдэхэд хэрэглэж байгаа, өөхөө манай хиамчид Хятад, Өмнөд Солонгосын хаягдал гахайн өөхийг ихээр хулгайн замаар оруулж ирдэг сувдаг шунахай наймаачидаас авдаг нь нууц биш. Гэтэл саяхан Хятадын хүнсчид өөрийн оронд зарагдаж байгаа гахайн маханд шинжилгээ хийж хүнд хортой идэш тэжээлээр бордсон хортой гахайн мах өөх зарж буйг илрүүлж, олон фермер, дэлгүүрийн лангууг хаасныг бас манай хүнсчид мэдэх байх. Мөн саяхан Солонгосоос вагон вагоноор гахайн өөх оруулах гэж байгаад манай гайлчидын соргог хараанаас мултарч чадалгүй баригдсаныг ч санаж байгаа байх. Ерөөсөө хүнсчидээ хилээр гахайн өөх оруулахыг та нар санал гаргаад хаачихаач. Түүнгүйгээр Монгол түмэн минь өлбөрч үхэхгүй. Би жишээ дурьдахдаа Хятад, Солонгосыг их иш татлаа. Үйлдвэр хөгжсөн бусад оронд ч Хятад , Солонгост байгаа энэ зүйл байхгүй гэж хэн ч бардам хэлж чадахгүйг хүн бүхэн хэлэх бизээ. Өнгөрсөн жил Орос, Хятадын махны наймаачид түүхий махыг азотот хортой бодисоор боловсруулж хөвсийж хөөлгөж жинг нь нэмдэг арга баригдаж хоёр хөрш маань идэх махгүй болж манай бэлчээрийн малын махыг авах гэж яарч эх орны минь хот тосгодыг махны гачаалд оруулсаныг эрх биш манай хүнсчид санаж байгаа байх. Мах бэлтгэл хадгалалт хамгаалалтын талаар ч анхаарч санаа тавих цаг болсон байна. Нэг килограмм ноолуур ноосонд урамшуулал өгөөл сайхан үр дүнд хүрснээ гайхуулаад байсан. Хариуд нь малчдад мал мах оногдуулж гэрээ хэлцэл хийж хот тосгодоо махаар хангаж болох л юм шиг санагдах юм. Улс нь мэргэжлийн яам нь санаа тавихгүй болохоор их мөнгө гэнэт олох тухай мөрөөдсөн нэг нь намар мах хямд үед мах худалдаж авч бойлоод цасанд дарж хадгалаад зарах үзэгдэл газар авч байна. Хучсан цас нь бүрэн хайлаагүй ч цасанд дарсан махыг 3, 4-р сараас хойш байлгаж болдоггүй битүү бээж муудаад азотот хортой нэгдэл ялгаруулж хүнс биш хор болдгийг хоёр хүний алтан амь авч одсон нэгэн компаний цасан хучлагатай зойрны гашуун туршлага мэргэжлийн яамны ажил хариуцсан мэргэжилтнүүдэд санаа сэрэл авах юм болж чадахгүй байна уу. Мөсөн зойр гэж дуулснаас цасан хучлагатай амбарт мах хадгалдаг гэж ер дуулаагүй юм байна. Зуны цагт мөнх цаст оргилын мөнх цасанд очиж үзэхэд цас өнгөөрөө хайлмагтан байх авч өмхий үнэртэй язалзсан өттэй зүйл байдгийг адууны бэлчээр, морин дэл дээр дарцаглаж явсан бид мэт сайн мэдэх юм. Мах комбинатын байшин хөргөгчинд хадгалсан мах ч 5, 6-р сар хүртэл тохиромжгүй байна. Монгол оронд агаарын чийглэг температурын төлөв байдлаас байгалийн лиофилизаци явж хадгалсан мах урь идэж өөх нь хуршаад дотор муутай хүн идэхэд таатай биш болдгийг дээр доргүй мэджил байгаа байх. Байшин хөргөгч бүү хэл гэрийн хөлдөөгчид байгаа мах хүртэл урь идэж байгааг эрх биш эзэгтэй нар хэлэх биз. Мал ногоонд цадтал 4, 5, 6-р сард эрүүл хүнсээр ард олноо хангахад үхэр шахаж бордох, хавар дээрх саруудад бойлох, онд тарган орсон бог малыг 15-20 хоног эмчилгээ тэжээлийн цэгээр дайруулж тэжээгээд хот, тосгодоо шинэ махаар хангах болотжийг санал болгож байна. Зах зээлийн хуулиараа яваг, чадалтай нь шинэ махаа өндөр үнээр авч идээд эрүүл яваг, бусад нь юугаа идэж яахаа өөрсдөө мэдэг гэж битгий надад хариулаарай. Япон, Солонгос мэт өндөр хөгжилтэй орнуудад нийтийн хоолны газрууд нь үргэлж шинэ махтай байдгийг холбогдох мэргэжилтнүүдээ явуулж судлуулмаар ч юм шиг. Чинээлэг бүлгийнхэн тарган махны өөхийг нь шулж тусдаа уутанд хийгээд өөх авдаг цэгт өгч борлуулахын оронд хогруу хаяж түүнийг нь хог ухдаг иргэд түүж аваад тос болгож зардаг, хоол болгож иддэг сонин практик газар авах шинжтэй байгааг, үүнийг хянадаг нөхөд мэдэх боловуу. Мэддэг бол үүнийг таслан зогсоох цаг болоогүй юу. Манай нийтийн хоолныхон гэрэл цахилгаантай хөргөгчтэй атлаа махыг заавал муутгаж байж хүн хоололдог аргад дэндүү дасчээ. Хөгжилтэй оронд байдаг шиг явган цай, хоолны газрыг түүхий эдээ хагас бэлэн бүтээгдэхүүн маягтай боловсруулж үйлчлүүлэгчид өөрсдөө идэх хэмжээгээрээ дуртай хоолоо түргэн боловсруулж иддэг хэлбэрлүү шахвал ямар вэ? Эс тэгвээс эдгээр газар нян үржүүлэх тэжээлт орчин бэлддэг шар тараагчид иргэдийн хууч өвчнийг сэдрээх хор үйлдвэрлэсэн хэвээр байх нээ.

Эх сурвалж: Times.mn

Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалтад авлаа
Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалтад авлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.