Засгийн дампуурал юунаас эхлэлтэй вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 18 секунд
Засгийн дампуурал юунаас эхлэлтэй вэ

Засгийн дампуурал юунаас эхлэлтэй вэ

 

 

Сонгогчид 2012 оны намрыг мартчихаж. Үүнийг сануулахгүйгээр цааш нэг алхам ч гишгэх, ахиж дэвших, хөгжих аргагүй билээ.

Юуны өмнө сонгуулиас хойш нэг сарын хугацаа өнгөрч байж 2012 оны долдугаар сарын 24-ний өдөр Ардын намын 25 гишүүнгүйгээр хууль бусаар УИХ-ын чуулганыг хуралдуулж, хууль бус УИХ-ын даргатай болсныг санаж байна уу.

Юуны өмнө сонгуулиас хойш нэг сарын хугацаа өнгөрч байж 2012 оны долдугаар сарын 24-ний өдөр Ардын намын 25 гишүүнгүйгээр хууль бусаар УИХ-ын чуулганыг хуралдуулж, хууль бус УИХ-ын даргатай болсныг санаж байна уу. Энэ  бол нь сонгууль дууссаны дараах Ардчилсан намын хамгийн эхний ажил байлаа. Дараа нь буюу 2012 оны наймдугаар сарын 8-нд УИХ дахь байнгын хороодыг олон зуун мянган иргэдийн итгэл сэтгэлийг өвөртөлж УИХ-д сонгогдсон 25 гишүүнгүйгээр, тэдэнд ямар ч хамааралгүйгээр байгуулсан. Байнгын хороодыг  өөрсдийн талд байгуулснаар аль ч байнгын хорооны хуралдаанаар орж байгаа асуудлыг олонхийн хүчээр шийддэг болсон нь Ардчилсан намын хоёр дахь том ажил. Нэгэнтээ УИХ-ын байнгын хороодыг мэдэлдээ оруулсан нөхдүүдийн гурав дахь том ажил нь Засгийн газраа бүрдүүлэх байв. УИХ дахь дэд хороодын дарга нарыг наймдугаар сарын 30-ны өдөр томилсон бол УИХ-ын дэд даргыг наймдугаар сарын 17-ны өдөр томилсон гээд тэдний алдаа ёстой л цуварч байсныг одоо санаж байна уу.

Засгийн газраа бүрдүүлэх ажил хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэйгээ гэхээсээ илүү Ардчилсан намын фракцуудын үл ойлголцлоор нэг хэсэг өрнөсөн. “Шударга ёс” эвслээс Сангийн сайдад горилогчийг хүлээж авахгүй байх зэргээр нэлээд  хөл хөдөлгөөн болж байж Засгийн газар “Шинэчлэлийн” хэмээх малгайн дор наймдугаар сарын 17-ны өдөр байгуулагдлаа.

Хагас сайн өдөр хүртэл ч хуралддаг энэ Засгийн газрыг эрч хүчтэй гэж хэлж болохоор боловч хуралдааны мэдээг маргааш нь хэвлэлийн төлөөлөгчөөс нь сонсдог болж эрч хүч хийгээд хаалттай байдалтай нүүр тулгарав.

Хууль зүйн сайд нь өмнөх Засгийн газрын үеүдэд тус яамны нэр дээр хэн, хэний хүүхэд гадаадад тэтгэлгээр сурч байсныг зарлаад л, Зам, тээврийн сайд нь МИАТ, “Монголын төмөр зам” зэрэг Төрийн өмчит компаниудад зарим онцгой эрхүүдийг өгч, хувийн компаниуд “будаа” болж АН-ын Засгийн газрын үед “ардчилал” гээчийн үндэс суурь үнс нурам болох нь тэр.

Н.Алтанхуягийн Засгийн газрын дэд сайдуудын томилгоо 2012 оны есдүгээр сарын 7-ны өдөр өндөрлөж, есдүгээр сарын 23-наас агентлаг газрын дарга нарын эхэлсэн. Гэвч тэр томилгооны эздээс хэчнээн нь гэмт хэрэгт холбогдсон, АТГ-т шалгагдсан, хэр хэмжээний халаа сэлгээ хийснийг тоочоод барахгүй болсон.

Ерөн­хий сайд Н.Алтанхуяг 2013 оны гуравдугаар сарын сүүлчээр өмнөх Засгийн газрын “Чалко”-гоос зээлсэн 250 сая ам.долларын өрийг төлнө гэдгээ мэдэгдэж байсан. Тус компанитай хийсэн гэрээг цуцалж, энэ алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулахаар нүүрс гаргахыг түр хугацаагаар зогсоож байв. Хариуд нь хятадууд манайхаас ганц ч шуудай нүүрс авахгүй гэсэн бойкот хийсэн. Үр дүн нь юу байв. Нүүрсээ гаргахгүй ердөө л хоёрхон сар болоход манай улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн. Нүүрсээ экспортлохгүй бол болихоо байлаа, “Чалко” Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч, бид дэлхий дахинд шившгээ дэлгэнэ” гэцгээж байв.

Нүүрсний борлуулалтаас 95 хувийн хамааралтай Монголын эдийн засаг Хятадын бойкотын өмнө сөхрөхгүй гээд яах билээ.

Нүүрснээс үүдэлтэй хэрүүл үргэлжилсээр АН-ын дотоод хямрал, фракц хоорондын зөрчил, ашиг сонирхлын бүлэглэл хоорондын тэмцэл гэдэг хэлбэрээсээ хэдийнэ хальж монголчуудыг тэр чигт нь талцахад ч хүргэсэн. Одоо ч намжаагүй л байна.

Ерөнхий сайдаа солиод ч, Засгийн газраа өөрчлөөд ч, МАН-ынхныг уриад ч хөөгөөд ч нэмэр болсонгүй. Ийнхүү дөрвөн жил хямарсан Засаглалын хямрал Монголыг ард түмнийг “Хүн шиг амьдруулж” Монголыг “Улс шиг улс” болгож чадсан эсэхэд дүн тавихын өмнө ирээд байна. Энэ улс орон, эдийн засаг нь элгээрээ хэвтэх байтугай болчихоод амь тавих гэж буй ч айхавтар их хэмжээтэй өрний өмнө эгээ л бид “хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж” буй мэт дүр эсгэн гадны зочдыг урьж, мөн л аймшигтай их өрөөр дайлах гээд бэлдэж сууна. Энэ бүхэн АН доторх явцуу бүлэглэлийн тэмцэл төр, засгийн тогтвортой үйл ажиллагаа, бодлогод нөлөөлж байгааг одоо засаглалын хямрал, төрийн ой санамжтай нь холбоод хар даа! Сонголтоо хийхийн өмнө үүнийг сануулах нь яах аргагүй шаардлагатай, энэ бол ирэх дөрвөн жилд ямар засаглал, ямар дампуурал, хямралыг сонгох вэ. Эдийн засгаа сэргээх үү, элгээрээ хэвтэж байхад нь дээрээс нь дэвсэх үү гэдэг сонголт юм шүү.

Г.Сүрэн

Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрх үүснэ
Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрх үүснэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.