Дээдлэн хүндэлдэг овоо хогийн цэгтэй андуурагдахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 47 секунд
Дээдлэн хүндэлдэг овоо хогийн цэгтэй андуурагдахаар болжээ

Дээдлэн хүндэлдэг овоо хогийн цэгтэй андуурагдахаар болжээ

 

Монголчууд бид хаврын тэргүүн сарын сар шинийн баярын шинийн нэгэн, гурван, наймны билэгт сайн өдрийн аль нэгийг нь сонгон Тахиж, шүтдэг Уул, овоон дээрээ гарч, аз хийморио сэргээж, заяа буянаа даатгадаг уламжлалтай билээ.

Уул овоон дээр гарч хийморь сүлдээ сэргээж, овоо тахилгаа тахиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ёс уламжлалын дагуу тахилга, буянаа үйлдэхгүйгээр нэг нэгийгээ дагаж хөөрүү сэтгэлээр хандах нь буян хурах байтугай нүгэл үйлдээд байх шиг хэн хүнд санагдах болжээ.

Өөрөөр хэлбэл, тахин шүтэж, дээдэлж байгаа нь энэ гээд эрхэмлэн дээдэлдэг овоогоо хотын төвлөрсөн хогийн цэгтэй андуурмаар болгож байгаа юм. Сар шинийн хэвийн боов, тавгийн еэвэн, сүүний сав, архины лонх, гялгар уут гээд л байхгүй юм гэж тэнд алга байна. Арай л өмд, гутал, оймс, гарч ирэхээс наагуур байна. Бараг байна гэхэд ч хилсдэхгүй боллоо. Эрхэмлэн дээдэлж чадахгүй юм бол тэнд очиж сүрийг үзүүлж, сүйтгэх хэрэг баймааргүй шиг санагдах юм. Уг нь, овоон дээр гараад биш бэлээс нь идээ, шүүснийхээ дээжийг өргөдөг гэдгийг санамаарсан даа. Бараг л хогоор овоо босгочхоод түүн дээрээ гараад зогсож байгаа мэт л харагдах болжээ. Магадгүй энэ бүхнийг хараад тахин шүтдэг овооны лус, савдаг даанч гомдохоор болжээ.

Түүнчлэн монголчууд овоон дээр гарахдаа ихэнхдээ, морьтой юм уу явган л гардаг. Сүүлийн үед техник технологийн асар хурдацтай нийгэмд амьдарч байгаа гэдгээ гайхуулах гэсэн шиг автомашинтай иргэд овоогоо мөргөх нь холгүй ирээд зогсдог болж. Ядаж нар зөв тойроод яваасай гэсэн бодол төрөх юм. Буян заяагаа даатгаад уул, овоогоо тахиж байгаа өчнөөн олон залуусаас хогийн нь түүгээд цэвэрлэчих ухамсаргүй юм гэж үү. Хийморио сэргээж байгаа нь энэ гээд уул, овоогоо хогоор дүүргэж байснаас хог хаягдлыг нь цэвэрлээд явбал хангай дэлхий баярлаж буян хурах байж болох юм. Өвөг дээдэс маань бидэнд онгон дагшин байгаль өв болгон үлдээсэн гэдгийг санаарай.

Л.Баяр

Эх сурвалж: NEW.MN

“Өргөө“ амаржих газарт ЗГХЭГ-аас яаралтай шалгалт оруулна
“Өргөө“ амаржих газарт ЗГХЭГ-аас яаралтай шалгалт оруулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.