Английн сэтгүүлч Монгол банхарыг хамгийн эрэлхэг нохой хэмээн бичжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 47 секунд
Английн сэтгүүлч Монгол банхарыг хамгийн эрэлхэг нохой хэмээн бичжээ

Английн сэтгүүлч Монгол банхарыг хамгийн эрэлхэг нохой хэмээн бичжээ

Английн сэтгүүлч Тесса Чан  “South China Morning Post” сайтад Монгол орноор аялсан тухайгаа мөн Монголын тал нутаг, бэлчээрийн газар болоод банхарын тухай бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

 

-МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХОД БАНХАР
НОХОЙ ХАМГИЙН ИХ ТУС ДЭМ БОЛДОГ-

Банхар нь хамгийн сайн хамгаалагч нохой бөгөөд мал сүргийг араатан амьтдаас хамгаалах, сүрэг рүү дайрах зэрлэг амьтадтай тэмцэхэд нь малчдад тусалдаг гээд тэдний гүйцэтгэх үүрэг их.  Тэд бол малчдын хувьд үнэлж баршгүй сайн анд нь юм.

Монгол орныг 13 хоногийн турш хөндлөн гулд туулахад анзаарсан нэгэн сайхан зүйл бол авто замаас салан эцэс төгсгөлгүй үргэлжлэх тэр их тал газрын хаа нэгтээ хүссэн үедээ буудаллах боломж. Манай аяллын багт Монгол Банхар Нохой Төслийн хоёр гишүүн болох С.Соёлболд, Т.Батбаатар нар хамт явсан юм. Тэдний ашгийн бус байгууллага нь хүн болон байгаль, зэрлэг ан амьтан хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мөн газар нутгийн зүй зохистой хэрэглээг дэмжихийн тулд Монголын тал нутагт эртний хоточ, хамгаалалтын нохойг дахин танилцуулах, үр удмыг нь өсгөн үржүүлэх зорилготой.

ВИДЕО: 

Монгол улсад 2018 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 сая хүрсэн ба түүний 41 хувийг эзлэх ямаан сүрэг нь БНХАУ-ын ноолуурын хэрэгцээг голлон хангадаг аж. НҮБ-ын мэдээлснээр 1940-2014 оны хооронд Монгол орны жилийн дундаж температур 2.1 хэмээр өссөн нь дэлхийн хэмжээнд гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.

 

 

-БАНХАР НОХОЙН ГАДААД ТӨРХ НЬ МАХЧИН, АМЬТДЫГ АЙЛГАМААР
СҮРЛЭГ БӨГӨӨД ТЭД МАШ ЭРЭЛХЭГ, ЗОРИГТОЙ АМЬТАН-

Банхар нохойн гадаад төрх нь махчин амьтдыг айлгамаар сүрлэг ба хэрэв сайн нохой араатантай халз тулах юм бол тэднийг буулган авах бүрэн чадвартай байдаг. Тийм ч учраас нохойн үүлдэр судлаачид банхар нохойг “эрэлхэг, зоригтой” хэмээн үнэлдэг.

Малчдын олон сая мал сүрэг нь тус орны хатуу ширүүн өвлийн улирлыг тэсэж чадалгүй хорогдох, цаашлаад цасны ирвэс, үнэг, чоно зэрэг махчин амьтад, жигүүртний идэш тэжээл болж, малчдын хувьд ихээхэн гарз хохирол болдог. Түүхэнд эдгээр махчин амьтдын эсрэг зогсож чаддаг нохой бол зөвхөн Монголын нүүдэлчин ардын банхар байсан бөгөөд одоо ч тэрхүү шинж чанараа хадгалсан хэвээр байгаа юм.

 

 

-ШВЕЙЦАРИЙН УУЛЫН НОХОД 10 ХҮРТЭЛ НАСАЛДАГ БОЛ МОНГОЛ
БАНХАР 18 НАС ХҮРЭХ ЧАДВАРТАЙ АЖ-

Банхарын тоо буурч байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Тэдний нэг бол Монгол улс социалист нийгэм рүү шилжих үед буюу 1920-1990 оны хооронд Оросоос орчин үеийн гэх тодотголтой нохойн олон үүлдрийг Монголд оруулж иржээ. Швейцарийн уулын ноход цаанадаж 10 хүртэл насалдаг бол 18 настай монгол банхар харсан гэж Элфстром хэлэв. Төслийн санаачлагч Брюс Элфстром “Бидний гол зорилго цаг уур, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөнд малчдын амьдралын хэв маягийг хэвээр хадгалан авч үлдэхэд туслахад оршино. Тал нутгийн жаахан хэсэг ч цөлжихөөс сэргийлж, бэлчээрийг дахин сэргээхийг бид зорьж байна” хэмээжээ.

 

 

-ХҮН ТӨРӨЛХТНИЙ ӨСГӨН ҮРЖҮҮЛСЭН НОХОЙН ҮҮЛДРҮҮДЭЭС
ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ МОНГОЛ БАНХАР АЖЭЭ-

Банхарыг энэ дэлхийн хамгийн эртний гэршүүлсэн нохой гэж хэлж болно.  Банхар нь өтгөн шигүү үстэй зарим нохдын давж гарахаагүй эрс тэс Монголын уур амьсгалд байгалиасаа зохицсон үүлдэр юм. Гэршүүлсэн амьтны хувьд банхар нь байгаль орчиндоо зохицсоноос гадна хүн төрөлхтөний өсгөн үржүүлсэн нохойн үүлдрүүдээс хамгийн шилдэг нь хэмээн тодорхойлогддог нохой юм. Монгол улсад сүүлийн жилүүдэд банхар нохойг өсгөж үржүүлэх ажил эрчимжиж, амжилттай хэрэгжиж байна.

Эх сурвалж: South China Morning Post

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гурван хүүхдийн галаас амьд үлдэх гэсэн тэмцэл
Гурван хүүхдийн галаас амьд үлдэх гэсэн тэмцэл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.