Н.Алтанхуягийг Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дууджээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс байцаалт авахаар дуудсан байна. Түүнд, энэ сарын 22-ны өдөр зарлан дуудах хуудас өгч, өнөөдөр 14.00 цагт бэлэн байхыг мэдэгджээ.

Энэ талаар тэрбээр, өөрийн албан ёсны твиттер хуудсаараа “Мэдэгдэл хийсэн гэж цагдаагийн ОНЦ ХҮНД гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Мөн “АТГ нүүрсний хэргээр баахан дуудаж байцаасан, Тагнуулаас нууц гэж байцаалт авсан, одоо мэдэгдэл хийсэн гэж…” хэмээн бичсэн байна.

no

Н.Алтанхуяг гишүүн саяхан “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол бүх хуйвалдааны нууц эзэн. Энэ хүнээс болж Монголын төр самуурч, хууль бус үйлдал гаарч байна” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн. Тэгвэл тэрхүү мэдэгдэлтэй холбоотойгоор цагдаагаас дуудлаа гэж үзэж буй бололтой.

Хэдийгээр тэр өөрөө ийн тайлбарлаж байгаа ч улс төрчийн мэдэгдлийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгах уу? Н.Алтанхуягийг огт өөр хэрэгт шалгаж байна уу? Эвсэл өмнө яригдаж байсан хэргүүдийг шалгах ажил үргэлжилж байна уу? гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.

Ямартай ч, түүнийг улс төрийн мэдэгдэл хийсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сошиал хуудсуудаараа “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх ёсгүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтарч ажиллая” гэсэн билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

2 сэтгэгдэл

  • болд[122.201.31.141]2016.04.25

    Хөөрхий Алтанхуяг, одоо бас жүжигчин Амраа цагдаад дуудана болохгүй бол амь насанд нь заналхийлэнэ. Энэ одоо юу болж байнаа ардуудаа.