Ж.Амарсанаа: Халдвар авсан иргэдэд антибиотик өгч байгаа нь буруу. КОВИД-19 нь вирус болохоос бактери биш

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Нийслэлийн АН-дарга Э.Бат-Үүлийг хорьсон талаар, нийслэлийн агаарын бохирдол болон хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Анагаах ухааны доктор  Ж.Амарсанаа

 “Ковидын тархалт маш хурдтай явж байна. Үүнээс бол эмнэлгийн эмч, ажилтнууд олноороо халдвар авч байна. Өөрөөр хэлбэл, халдвартай эмч, сувилагч нар ажлаа хийгээд явж байна. Тиймээс халдвар авсан эмч сувилагч нарыг хэрхэн ажиллуулах зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна.

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагчид ямар урамшуулал олгохыг тодорхой болгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, халдвар авсан иргэдэд толгой дараалан антибиотик өгч байна. КОВИД-19 нь вирус болохоос биш бактери биш. Антибиотик нь зөвхөн бактерит үйлчилдэг. Ялангуяа дельта, омекрон хувилбарт нөлөөлөхгүй. Маш олон иргэн вирусийн халдвараас гадна антибиотикийн хордлогын нөлөөнөөс үүдэлтэй элэг, бөөрний өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Тиймээс антибиотикийг хавтгайруулан хүн болгон олгохгүй байхад анхаарах хэрэгтэй байна” гэлээ. 

Хариулт үлдээх

Your email address will not be published.