Г.Баасан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг огцрохыг шаардлаа

“Ахмадуудын чөлөөт холбоо”-нын тэргүүн Г.Баасан өнөөдөр мэдээлэл мэдээллээ.

Тэрбээр тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор УИХ-аар шийдвэрлэсний дагуу тэдгээр иргэнд 1 сая төгрөгийн ваучер тараасныг шүүмжлэв. Улмаар тэрхүү ваучерийг тараахад зориулсан 592 сая төгрөгийн дээрэм хийсэн ГХЯ-ны сайд Б.Батцэцэгийг огцрохыг шаардсан юм.

Энэ тухай Г.Баасан “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ямар ч тендергүйгээр хэзээ ч хэрэг болохгүй, ваучер гэдэг цаасыг 592 сая төгрөгөөр хэвлэсэн байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг. Энэ бол мөнгө угаасан гэмт хэрэг.  Ахмадуудын нэрийг барьж Б.Батцэцэг сайд 600 гаруй сая төгрөг идэж байна. Ваучерийг хамгийн үнэтэйдээ 60 сая төгрөгөөр хийдэг юмыг ваучер олгох нэрээр бидний нэрийг барьж, дээрэм хийж мөнгө идлээ. Иймээс энэ мөнгийг Б.Батцэцэг сайд улсын төсөвт тэрхүү мөнгийг буцааж хий. Хийсэн тухайгаа олон нийтэд эргэн мэдээл” хэмээн шаардлаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.