ХХААХҮЯ: “Хөдөө аж ахуйг дэмжих” зээлийг 4628 зээлдэгчид олгоод байна

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгож эхлээд байна. Энэ нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай бөгөөд сүүлийн жилүүдэд гарч байгаагүй хөнгөлөлттэй зээл юм.

  1. Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,
  2. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
  3. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгоно.

2021 оны 5-р сарын 23-ны байдлаар нийт 49.5 тэрбум төгрөгийн буюу 4628 хүсэлтийг шийдвэрлэж зээл олгоод байна.

  • Ноолуур бэлтгэлийн зээлийн 62 хүсэлт ирснээс 2 зээлийг татгалзаж, 59 нь судалгаанд байгаа бол 1 зээлдэгчид 0.7 тэрбум төгрөгийн зээл олгосон;
  • Хаврын тариалалтын зээлийн 608 хүсэлт ирснээс 15 зээлийг татгалзаж, 528 нь судалгаанд байгаа бол 65 зээлдэгчид 2.3 тэрбум төгрөгийн зээл олгосон;
  • Малчдыг дэмжих зээлийн 9062 хүсэлт ирснээс 409 зээлийг татгалзаж, 4091 нь судалгаанд байгаа бол 4562 зээлдэгчид 46.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.