Увс аймаг дахь Нарийн голын гүүр нурж уналаа

Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Нарийн голын гүүр урд шөнө /04 сарын 24-25-нд шилжих шөнө/ нурсан байна. Тиймээс тухайн чиглэлд тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байна.

Энэ гүүрийг барих тендерийг анх Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийн “Мөнхжим Өргөө” ХХК авсан ч хэдэн тулгуур багана босгож орхиод ажлаа хийлгүй олон жил гацаажээ.

Дараа нь, энэхүү 325 у/м төмөрбетон гүүрийг барих ажлыг БНХАУ-ын “Эйч Кэй Би интернэйшл холдинг” ХХК 2011 оны долдугаар сарын 08-ны өдөр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулж, 2012 оны наймдугаар сарын 30-нд буюу гэрээт хугацаандаа ажлаа дуусгасан байна. Энэ ажлын барилга угсралтын өдөр тутмын хяналтыг Авто замын газрын хяналтын инженер Н.Ёндон хариуцаж ажиллажээ.

Харин 2012 оны есдүгээр сарын 22-ны өдөр ашиглалтад албан ёсоор хүлээлгэж өгсөн. Одоо бол баталгаат засварын хугацаа нь дууссан байна гэж Зам тээврийн сайд М.Зоригт хэллээ.

Гүүрийн барилгын ажлын төсөвт өртөг нь 5 тэрбум 380 сая төгрөг бөгөөд гүүрийн нарийвчилсан зураг төслийг “ГБЭТ” ХХК хийж гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар аймгийн удирдлагаас барьсан компанид нь мэдэгдэл хүргүүлжээ.

Мэргэжилтнүүд гүүр нурсан шалтгааныг тухайн газар нутаг, Нарийн гол нь элсний нүүдэл ихтэй, гүүр барихдаа тулгуур баганыг стандартын шаардлагад нийцүүлээгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Гүүр нурах үеэр тээврийн хэрэгсэл зорчиж байгаагүй учраас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон гэх мэдээлэл ирээгүй.

13094403_1123708834353877_8720416423382536442_n

13095920_1123708837687210_6184409986055403322_n

13102785_1123708867687207_8277596858294199985_n

Гэрэл зургийг фэйсбүүк дэх @Dulma Dashzeveg хэрэглэгчээс авав.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • Boli do[122.201.31.153]2016.04.25

    Dalai deer Dalai dooguur gesen guur tunel hiij bolood bgaa tsag shu bugd iin shorond hiih heregtei zuun jil bolj bgaa modon guurnii tulguur ursaagui bj l bna