Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн амны ойролцоо, Маршалын гүүр хэмээн олны нэрлэдэг байгууламжад хүн амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын 4-ний 09.00 цагийн үед энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэнэ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд шалгахад 23 настай С гэх бүсгүй амиа алдсан байж. Хэргийн газрын үзлэгээр талийгаач амиа хорлосон нөхцөл байдал тогтоогдсон аж. Өндөр хамгаалалттай энэ бүсэд хүн амиа алдчихаад байхад Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд хяналт тавихгүй хариуцлага алджээ. Учир нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8.2-т “Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай бусад зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан байдаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Хариулт үлдээх

Your email address will not be published.