Гишүүн болсноор Л.Энх-Амгалангийнх 225, Г.Занданшатарынх хоёр дахин нэмэгджээ

Шинээр бүрэлдэж буй УИХ-д өмнөх парламентаас улиран орж ирж ажиллахаа болж байгаа гишүүдийн хөрөнгө орлогыг factcheck.mn харьцуулан хүргэж байгаа билээ. 

Энэ удаа 2016 онд гишүүн болохоос нь өмнөх өөрийн орлого нь дөрвөн жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулж байна. 

УИХ-ын гишүүн болсноор орлого нь буурсан 12 гишүүн байна. Тэр дундаа УИХ-ын гишүүн Сү.Батболдын жилийн орлого 3 тэрбумаас 124 сая төгрөг болж, 24 дахин буурсан бол Б.Чойжилсүрэнгийнх 1.4 тэрбумаас 28 сая төгрөг болж, 50 дахин багасчээ. 

Тэр дундаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтын орлого 4 тэрбумаас 35 сая болж, 117 дахин, Ж.Ганбаатарынх 10 тэрбум төгрөгөөр 206 сая болж, 50 дахин буурсан байна. 

Хүснэгт 1. УИХ-ын гишүүн болсноор өөрийн орлого нь буурсан хүмүүс

Овог, нэр Өөрийн орлого (мянган төгрөг)
2015 2019
1 Жамъянгийн МӨНХБАТ 195,331.04 153,781.65
2 Хавдисламын БАДЕЛХАН 96,114.22 18,923.77
3 Сүхбаатарын БАТБОЛД 2,975,476.1 79,789.7
4 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ 187,110 44,526.91
5 Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН 256,000 147,134.94
6 Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН 127,878.62 44,574.53
7 Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН 1,382,308.2 27,806.8
8 Сандагийн БЯМБАЦОГТ 4,064,306.99 34,655.22
9 Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН 4736885.34 3,008,161.18
10 Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ 42,599.98 28,259.46
11 Болдын ЖАВХЛАН 53,053.8 26,526.91
12 Жамбалын ГАНБААТАР 10,304,620.74 206,012.8

Харин зарим гишүүний орлого үлэмж нэмэгдсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн орлого дөрвөн жилийн хугацаанд 23 сая төгрөгөөс 5.1 тэрбум төгрөг болж, 225 дахин өссөн бол Т.Аюурсайханых 14 сая төгрөгөөс 147 сая болж, 11 дахин нэмэгджээ. 

Хүснэгт 2. УИХ-д орсноор өөрийн орлого нь хамгийн их өссөн гишүүд

Овог, нэр Өөрийн орлого (мянган төгрөг)
2015 2019
1 Төмөрбаатарын АЮУРСАЙХАН 13,550.83 146,896.44
2 Ганзоригийн ТЭМҮҮЛЭН 0 26,526.91
3 Гомбожавын ЗАНДАНШАТАР 58,000 124,305.94
4 Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ 25,176.31 31,704.52
5 Содномын ЧИНЗОРИГ 24,600 40,950.87
6 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН 22,720.08 5,109,859.11
7 Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ 178,464 233,526.91

Хариулт үлдээх

Your email address will not be published.