Ус зайлуулах хоолойгүй зам зэргээс үүдэн нийслэл хот маань зундаа УСАНБААТАР болж байна

Нийслэлчүүд дөрвөн улирлын турш өөр өөр зовлонтой. Өвөл нь утаа, замын халтиргаа гулгаа, хавар нь шар усны үер, зун нь бороонд урслаа гэх зовлонгуудтай тулгардаг. Сүүлийн хэд хоногийн бороо нийслэлийн хот төлөвлөлт, ус зайлуулах шугам сүлжээнд шалгалт хийж бараг муу оноо тавьсан гэхэд хэлсдэхгүй.

Учир нь замын эвдрэл болон гэр хорооллын айлууд гудамдаа урсах нь холгүй нөхцөлтөй тулгарсан юм. Уг нь жил бүр зам засварын ажил хийж замын хучилт хийдэг хэрнээ ус зайлуулах хоолойг нь олигтой тавьж өгч чадаагүйн улмаас бороо орох бүрт авто замууд усаар дүүрч машины хамраар татаж,  харин явган иргэд баас шээстэй усыг туулж гарах нь энгийн үэгдэл болоод байна.

Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг гэдэг. Гэвч бодит байдал дээр автозам дээр үер буудгаараа буусаар л байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Хариулт үлдээх

Your email address will not be published.