Шинэ клип: Г.Эрдэнэчимэг: “Хүрээ хүүхнүүд”

Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг “Хүрээ хүүхнүүд” уран бүтээлээ сонсогчиддоо өргөн барилаа.

Уг дууны шүлгийг ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа бичиж, аялгууг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион зохиосон юм.

Дашрамд дуулгахад энэхүү дууг өмнө нь “Уруулын будаг” хамтлаг анх дуулж байсан билээ. Харин сүүлд “Замбуу тив” хэмээх ардын дууны хамтлаг шинэчлэн эгшиглүүлсэн.

Хариулт үлдээх

Your email address will not be published.