200 гаруй хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгтэй боллоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг өнгөрсөн гуравдугаар сараас хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсны нээлээ.

Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, гадна шугам сүлжээний ажлыг “Цогчин констракшн” ХХК 2.9 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна.

135 дугаар бага сургууль нь 6 бүлэгтэй 115 сурагчидтай, 24 багш, ажилчид ажиллаж байгаа бол 219 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 26 багш, ажилтантай 5 бүлэг 112 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор гал тогооны тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэл, тоглоом зэргийг бүрдүүлэхэд БСШУЯ-аас 40.6 сая төгрөг, Хан-Уул дүүргийн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс 37.2 сая төгрөг, хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэг, төсөл хөтөлбөрөөс 16.6 сая төгрөгний хөрөнгө оруулалт тус тус хийжээ.

Дүүргийн 10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бөгөөд бага ангийн хүүхдүүд гэрээсээ дөрвөн км зам туулж Буянт-Ухаа цогцолбор сургуульд суралцдаг байсан. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ ойр сургуульд хамрагдах боломжтой боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “2016 он гарснаас хойш анхны бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо. Морингийн даваанд байгаа цэцэрлэгийн насны болон 1-5 дугаар ангийн бүх хүүхэд энэ цэцэрлэгтээ хамрагдаж байгаа. Удахгүй Өлзийт хороололд дахин нэг сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно” гэв.

p1ah5k5f1j18nj1ohfqcus97gfm4 p1ah5k5f1j142o47s1i4fcpj7ve1

Хариулт үлдээх

Your email address will not be published.