Д.Нямхүү: Өнөөдөр нэг оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас Дэлхий дахинаа тархаад буй Коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвараар 8.1 сая хүн өвчилж, 438 мянган хүн нас барлаа. Халдвар 8-10 хоног хугацаанд нэг саяр нэмэгдэж байна. Нийт халдварын 75 гаруй хунийг АНУ, Латин Америкийн орнууд, Ойрхи Дорнод болон Зүүн Азийн орнуудад бүртгэгджээ. Гадуур улиас модны хөвөн хийсэж, харшлын урвалыг ихэсгэдэг. Энэ хөвөн 14 хоног үргэлжлэн гарна. Тиймээс амны хаалт зүүх нь харшлаас сэргийлнэ. Амны хаалт халдвараас 85 хувь, нүүрний хаалт 78 хувь хамгаална гэж судалгаагаар тогтоожээ хэмээв.

Мөн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: Бээжин хотод халдвар дахин сэргэсэнтэй холбоотой вируст генетикийн нарийвчилсан судалгаа хийж байна. Дүгнэлт хараахан гараагүй байна. Бээжин хотод сүүлийн 5 хоногт халдварын 106 тохиолдол бүртгэгджээ. Япон улсад 76 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. БНСУ-д 34 шинэ тохиолдол, 1 нас баралт бүртгэгдлээ. 6-р сарын 1-14-нд БНСУ-д бүртгэгдсэн 618 тохиолдлын 10.2 хувь нь халдвар хаанаас авсныг тогтоох боломжгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын лобатори, Дархан хотын лобаторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр Батлах хамгаалах сургуулийн 18 настай оюутан 32 хоног эмчлэгдээд эдгэрээд эмнэлгээс гарч, дараагийн шатны хяналт, тандалтад шилжлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.