ХНХ-ын сайд С.Чинзоригийн охин “Солонгос руу явуулна” гэж бусдыг залилсан уу

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн охин Ч.Цэцэгдэлгэр, төрсөн дүү С.Соёлзул нар нь хуурамч хөдөлмөрийн бирж байгуулан өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард “Солонгос улс руу найдвартай гаргаж өгнө” гэх зар тавин тэр дагуу 107 хүнийг залилан 700 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна.

-107 ИРГЭНИЙ 700 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛСАН
ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

С.Чинзориг сайдын охин Ч.Цэцэгдэлгэр, төрсөн дүү Соёлзул нар нь анхнаасаа луйвар хийх зорилготойгоор Хөдөлмөрийн бирж байгуулсан гэж хохирогчид нь ярьжээ.

Ч.Цэцэгдэлгэр, С.Соёлзул нар нь иргэдтэй холбогдон мэдээлэл өгснийхөө дараа фэйсбүүкээр визний зураг явуулж “Таны виз гарсан. БНСУ-аас код л хүлээж байна” гэх мэтээр мэдээлэл явуулдаг байж. Хожмоо тус виз нь хуурамч, өөрсдөө үйлдсэн болохыг залилуулсан гэх хүмүүс мэдсэн байна. Мөн авиа компаниудын тийзийг ч хуурамчаар үйлдсэн болохыг нь залилуулсан гэх хүмүүс мэджээ.

Тэрбүү бүү хэл “Тэр газар хэдэн цагт цуглаад нисэх рүү явна” гэх зарыг удаа дараа өгдөг байсан ч яг тэр өдрөө “Гэр бүлийн хүмүүсийн бие өвдчихлөө” гэх шалтгаанаар хэд, хэдэн удаа хойшлуулсан байна. Ингээд 2019 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр И-Мартын өмнөөс цуглан нэг автобусаар нисэх буудал руу явна гэж хэлжээ. Гэтэл тус өдрөө С.Соёлзул нь цагдаад баригдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Залилуулж мөнгөө алдсан иргэд сандаралдаж цагдаагийн байгууллагад хандах, холбогдох хүмүүстэй уулзах үеэр С.Чинзориг сайдын охин Ч.Цэцэгдэлгэр ор сураггүй алга болсон гэж ярьж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Хариулт үлдээх

Your email address will not be published.