“The Voice of Mongolia-2” шоуны ялагч Х.Ядам “Чанга охид хэзээ ч уйлдаггүй”

“The Voice of Mongolia-2” шоунд 5000 орчим оролцогч өрсөлдөж финалд Э.Дашням, Г.Эрмүүн, Б.Оюу нар тунаж үлдээд байсан билээ. Тэгвэлфиналын шат өчигдөр өндөрлөж, үндэсний ялагчаар Х.Ядам тодорлоо. Тэрбээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийн илүүгээр ялалт байгуулав.

Ингэснээр шүүгч дасгалжуулагч Д.Болдтой уран бүтээлийн гэрээ байгуулснаас гадна Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашин гардан авах эрхтэй боллоо.

Түүний “Чанга охид хэзээ ч уйлдаггүй” цоо шинэ уран бүтээл The Voice of Mongolia шоуны Финалын шатны тайзнаа ийнхүү эгшиглэсэн юм.

https://youtu.be/ZntICuTtxkg

Хариулт үлдээх

Your email address will not be published.