“Tenet” киноны зураг авалтын үеэр “БОИНГ-747” онгоц дэлбэлжээ

“Warner bros” кино компанийн энэ оны долоодугаар сард нээлтээ хийх “Tenet” киноны эхний трейлэр цацагдсан даруйдаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Учир нь тус бүтээлийн ерөнхий найруулагчаар “Memento(2001)”, “Dark knight” гурвал, “Inception(2010)”, “Interstellar(2014)” киног найруулсан Кристофер Нолан ажилласан. Түүнчлэн тус бүтээлийн гол дүрд Холливудын алдарт жүжигчин Дензел Вашингтоны хүү Жон Дэйвид Вашингтон, Бэтмэний дүрийг бүтээхээр сонгогдсон Роберт Паттинсон нар тогложээ.

225 сая ам.долларын өртгөөр бүтсэн дээрх киноны зураг авалтыг долоон улсад хийсэн. Мөн зураг авалтын үеэр том оврын зорчигч тээврийн “БОИНГ-747” онгоц дэлбэлсэн аж. Хэдий энэ хэсгийн зураг авалтад компьютер график ашиглахаар төлөвлөж байсан ч гэлээ кино багийнхан “Бага хэмжээст загвар бүтээж, компьютер график ашиглахаас илүү жинхэнэ онгоц худалдаж аваад зураг авалт хийх нь илүү үр дүнтэй гэж дүгнэсэн учир хуучин онгоц худалдан авч дэлбэлжээ.

Сонирхуулахад, “COVID-19” цар тахлын улмаас олон кино нээлтээ хойшлуулж байгаа ч  “Tenet” анх товлосон хугацаандаа буюу ирэх долоодугаар сард үзэгчдэд хүрнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

www.mnb.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.