Манай улс коронавирусний халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гарчээ

Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн найм дахь шатны үнэлгээгээр  коронавирус тархах маш өндөр эрсдэлтэй гарсан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Цахимаар өчигдөр явуулсан тус үнэлгээний хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон 8 байгууллагын 26 мэргэжилтэн оролцсон байна.

Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар баталан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын Онцгой комисст танилцуулах аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.