100 айлын замыг аравдугаар сард ашиглалтад оруулна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Зуун айл 32-ын тойргийг  холбосон 1.6 км авто замын ажил 80 хувьтай явж байна. Уг замын тавдугаар сарын 30-аас эхэлж барьсан, 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, дөрвөн эгнээ бүхий байх юм.

Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд инженерийн болон цахилгааны шугам сүлжээ, газар чөлөөлөлттэй холбоотой бэрхшээл тулгарсан. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашин байршуулах боломжтой төлбөртэй авто зогсоол барьж байгаа. 

Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ыг хийж байна. Нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал цэгцэрсэн. Бороо хур ихтэй байгаагаас замын ажил саатах, технологийн горим алдагдах тал бий. Гэхдээ бид замын ажлаа зогсоосон ч бусад боломжтой ажлуудаа амжуулаад товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулна. Одоогоор замын ажилд тулгамдаад байгаа асуудал алга” хэмээн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурлын үеэр онцлов.

Хариулт үлдээх

Your email address will not be published.