Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олгоно

Улс их баяр наадмыг тохиолдуулан Төрийн өндөр одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ ээлж дарааллан болдог билээ.

Тэгвэл энэ жил Монголын сонгодог хөгжмийн оройн дээд, хөгжмийн урлагт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан, Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээсэн, алдарт хөгжмийн зохиолчдод Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн их баяр наадмын өмнө төрийн дээд шагнал гардуулахаар болсон байна. 

Тодруулбал, Ерөнхийлөгч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргасан ба өнөөдөр /2019.07.08/ Төрийн ордонд тэдэнд төрийн хүндэт одонг гардуулах ажээ. Хөдөлмөрийн баатар цол гардуулах ёслол 10:40 цагаас эхэлнэ. 

Хариулт үлдээх

Your email address will not be published.