Наадмын өдрүүдэд бороо орно

Улаанбаатар хотод: 7 дугаар сарын 10, 12-нд түр зуурын бороо, 11-нд бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх төлөвтэй байна.

2019 оны 07 дугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

9,10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 11-12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.