Монгол улсын нэр хүндийг шороотой хутгасан ажилтануудынхаа өмнөөс Та Элчин сайд, Ерөнхий консулын хамтаар огцорно уу!

Монгол Улсын дипломат ажилчид хар тамхины хэрэгт холбогдож, Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дрездэн хотод саатуулсан тухай мэдээлэл гаднын хэвлэлүүдээр гарсан. Гадны хэвлэлээр гартал бид энэ талаар огт мэдээгүй явж байлаа. Тэгвэл энэ асуудлаар Монголын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

“Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын нутаг дэвсгэрт явсан дипломат пасспорттой хоёр төрийн албан хаагчийн дипломат дугаартай автомашиныг саатуулсан. Саатуулаад шалгах явцад  70 килограмм героины төрлийн мансууруулах бодис илэрсэн. Энэ хэрэгтэй холбогдуулаад Германы тал тухайн автомашинд зорчиж явсан ба тус хэргийн талаар Берлин дэхь Элчин сайдын яамаар дамжуулж мэдээл авсан бөгөөд Станбул дахь Монголын Консулын газрын нэг дипломат ажилтан жолоочийн хамт саатуулсан байгаа. Гадаад харилцаан яам энэ мэдээллийг авсан даруйдаа Консулын чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй.  Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн мэдээллийг гадаадад байгаа 43 Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан авч, ар гэрийнхэн болон холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэг. Зөвхөн энэ хэрэгт биш, өөр бусад улсад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн мэдээллийг Гадаад харилцааны яам авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Ар гэрийнхэн болон хувь хүнийг нууцыг хамгаалах үүднээс мэдээлдэггүй юм. Хоёрт, тухайн  асуудал нь бүрэн шийдэгдээгүй хянан шалгах ажил явагдаж, эцэслэгдээгүй байхад хэргийн талаарх мэдээллийг өгдөггүй.

Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Станбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн.  Дипломат ажилтан нь консулаар нэг жил ажиллаж байгаа хүн юм. Өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ асуудлыг тухайн суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдэрлэнэ. Тухайн улсын хуулийг зөрчсөн тохиолдолд тухайн улсын Консулын асуудал болдог. Тиймээс бид Консулын төвшинд ажлаа хийж байна. Ямар нэгэн байдлаар нуун дарагдуулсан зүйл байхгүй.

Ямар шалтгаанаар Германы хот руу явсан, энэ хэрэгт холбоотой байж болзошгүй  бусад монгол иргэн байгаа эсэх асуудлыг ТЕГ-тай хамтран шалгаж байна. Шалгах ажил хийгдэж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой хэрэг. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө Гадаад харилцааны яам ажиллаж байна” гэлээ.

Тус дипломат ажилтнуудын тээвэрлэж явсан мансууруулах төрлийн героин хэмээх бодис бөгөөд тус бүр нь 500гр савласан 140 боодол байжээ. Үнэлгээний хувьд 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгний үнэтэй хар тамхи тээвэрлэж яваад баригджээ. Герман улсын хуулиар тэдгээр дипломат ажилтнууд 5-11 жилийн хорих ял эдлэх төлөвтэй байна. Монголын нэр хүндийг Дэлхийд харлуулсан маш муухай хэргийг гадаадад Монгол улсыг төлөөлөх эрхтэй дипдомат ажилтанууд үйлдсэн учир БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд болон Истанбул дахь Монголын ерөнхий консул Э.Мөнх-Очир нарыг яаралтай эгүүлэн татаж Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар таныг, ёс зүйн хариуцлага үүрч сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохыг хүсэе. Энэ нь Монгол улсын нэр хүндийг олон улсад унагаасны хажууд бага хариуцлага боловч хувь хүний ес суртахууны үүднээс Мөн таныг ямар үйлдэл хийхийг Дэлхий дахин харж байгаа гэдгийг бодолцон үзэж хариуцлага хүлээнэ гэдэгт найдаж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

6 сэтгэгдэл

  • Anonymous[202.179.7.66]2019.06.06

    Xereg algaa muu xar tamichid xuuchnaar Buynt uxaa nisex ongotsnii buudliig gishvvdiin xar tamxichin xvvxdvvdiin mashinaar zugaatsdag gazar bolgox tuxai yrigdaj exelsen shine NISEX ONGOTSNII BUUDAL ASHIGLALTAND ORONGUUT TIIM BOLGONO GEJ DURAARAA XUTSATSGAAJ BAIGAA YM BILEE YAASAN TOM BVTERDEG XAR TAMICHID VE

  • Oloo[87.243.150.170]2019.06.06

  • irgen[64.119.25.77]2019.06.07

    Bi tomiloogui geed guriigeed guldiigeed l sandaldaa shigdeed l baih biz

  • zojin[80.228.79.50]2019.06.07

    Germany ylsiin hevleld diplomat pasport ogson yls n hariuclaga davhar yyrne gesen bsan. Edgeer irged zugeer neg Mongol ulsiin irged bish. Ed nar uls toloolj bui eljingyyd. Tegeheer Mongol yls heregt holbogdoj bn gesen yg. Iamar myyhai uildel ve!Daan j iavdaa!!!

  • S[66.181.161.6]2019.06.08

    Ulsiinhaa ner hundiig denduu unagalaa Murun uvgu n ta 2 zailaa

  • Anonymous[202.126.89.118]2019.06.23

    Uneheer gamshig, yaah arga bhgui ene salbart zorigtoi bolovson huchnii shinechlel hiih tsag n’ boljdee… Arai l herees heterlee.