Өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч бусдын аминд хүрчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу энэ сарын 1-ний өдөр насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэж улмаар бүлэглэн хүн зодон бусдын амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 1-нд Баянзүрх дүүргийн 11-р хороо “Товчооны туул голын эрэг дээр нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 30 настай эрэгтэй Х.Н олон тооны гэмтэлтэй нас барсан байжээ.

Уг хэргийг 17 настай эрэгтэй Э.Д, 17 настай эрэгтэй Ж.Ё нар нь үйлдсэн байсан бөгөөд согтуурсан үедээ 30 настай эрэгтэй Х.Н-г бүлэглэн зодож амь насыг нь хохироосон байжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.