Б.Хурц анхны мэдүүлгээ өгчээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцын хойшуулашгүйгээр 15 хоног саатуулагдсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт түүнийг дахин 15 хоног саатуулах шийдвэрийг шүүх гаргасан.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд ганц ч мэдүүлэг өгөөгүй. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлтэйгөөр мэдүүлэг өгнө хэмээн ам нээгээгүй. Тэгвэл Б.Хурц ярьж эхэлжээ. Тэрбээр мэдүүлэг өгч эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Учир нь  саяхан ТЕГ зөвшөөрөл өгчээ. Ингэхдээ төрийн нууцад хамаарагдах нууцыг задруулахгүйгээр мэдүүлэг өгч болно гэсэн байна. Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээлэлийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.